Төсвийг хэмнэх талаар төрийн өндөрлөгүүд юу хэлэв

2022-04-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

-Эдийн засгийн хямрал, үнийн өсөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар үүрэг чиглэлийнхээ дагуу арга хэмжээ авч эхэллээ. Төсвийг хэмнэх талаар төрийн өндөрлөгүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе-

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-УИХ, Засгийн газар харилцан уялдаа холбоотой байж, ажлаа сайжруулах, дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчил. Ор нэр төдий биш дорвитой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Монгол Улс цаашдаа тусгаар тогтносон эдийн засгийн хараат бус, бие дааж амьдарч чаддаг улс орон болох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Сэтгэл, зориг гаргаж ажилла. Шаардлагатай гэвэл төсөвт тодотгол хийж болно. Тодорхой асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Ард түмэндээ худлаа хэлж болохгүй.

Байгаа нөхцөл, хөрөнгө мөнгөө үнэнээр хэлэх хэрэгтэй. Чадах, чадахгүйгээ хэлж бай. Ард түмэн ойлгоно. Юу болох гээд байгааг хэлэхгүй болохоор тэд бухимдаж байгаа. Хэрэгцээгүй бүх зардлыг тана. Байнгын хороодын дарга болон Засгийн газрын гишүүд шуурхай ажилла.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Төрийн бүх шатны байгууллагын зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх, бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгах, зардлыг бууруулах ёстой. Төрийн байгууллагын зарим чиг үүргийг хувийн хэвшил, ТББ, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах шаардлагатай. Төсвийн байгууллагын их засвар, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авах болон зөвлөх үйлчилгээний зардлыг тэвчих, төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын зардлыг 30-аас доошгүй хувиар хэмнэх замаар төсөвт төвлөрүүлэх татварын болон ногдол ашгийн орлогыг нэмэгдүүлэхээр судалж байна. Мөн үйл ажиллагаа нь давхардсан, үр ашиг багатай төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг өөрчлөн байгуулах, татан буулгах нь зүйтэй.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн үнийн өсөлт  хомсдолоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг боловсруулан нэн яаралтай горимоор хэлэлцэх саналыг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг УИХ-аар дөрөвдүгээр сарын 15-ны дотор амжуулж хэлэлцүүлэн эцэслэн батлуулна. Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг авч, хэмнэлтийн тусгай горимд COVID-19-ийн үед шилжсэн тогтоолыг сэргээсэн. Үүнд төрийн албан хаагчид том оврын автомашиныг Улаанбаатар хотод ашиглахгүй байх. Хөдөө орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын автомашиныг хэрэглэнэ. Төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын шалгуур тавих болон бусад хяналттай холбоотой асуудлыг шийдвэрлэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 73 (6805)

 

 

Тэнгэрийн татах хүч

Машин, техник сонирхдоггүй, төрөл бүрийн машин, галт тэрэг, онгоц зэргээр тоглож өсөөгүй эрэгтэй хүүхэд бараг л байхгүй байх.

42 мин
Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

Монголын улс төр яг л гадаах тэнгэр шиг хуйсгануур байна. Угаасаа, өдийд ингэдэг л дээ. Тэр

42 мин
Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Оршоосон шарил бүрийн дэргэд ургах үхэшгүй мөнхийн бэлгэдэл гацуур тэргүүтэ

42 мин
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

20 цаг 47 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

22 цаг 5 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

Өчигдөр 06 цаг 00 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

Өчигдөр 06 цаг 00 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин