"Шар тос"-оороо гулгичихсан О.Цогтгэрэл

2022-04-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“Тэсо”-гийн О.Цогтгэрэл 2020 онд УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр АН-аас Увсдаа нэр дэвшсэн. Тэр жил АН-ынхан тэр аяараа ханарсан. АН-аас 11 хүн сонгосны нэг нь О.Цогтгэрэл болсон юм. Ялангуяа, жилийн “улаан” сонголт хийдэг Увсынхан тэгж нэг цэнхэртсэн байдаг.

2017 оноос хойш ан цав сууж эхэлсэн АН-ынхан тэр сонгуулиас хойш ил тодорхой хагаралдаж эхэлсэн. Энэ бүхнийг АН-аас нэр дэвшиж байсан хоёр Ерөнхийлөгчийг дагасан хагарал хэмээдэг.

2021 оны хавар МоАХ суурьтай АН-ынхан даргын сунгаа зарлав. Тэр сунгаанд О.Цогтгэрэл ялж, нэг АН-ынх нь дарга болсон. Нөгөө талд С.Эрдэнэ нар бас сунгаа хийж намын даргаараа М.Тулгатыг сонгосон.

Ингээд албан ёсоор хоёр АН бий болж, тус тусдаа улс төрийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Замд нь УИХ дахь бүлэг нь самруулж, өнөөдөр дарга, цэрэг нь мэдэгдэхгүй, бүлэг байгаа эсэх нь ч бүрхэг болоод байна. Энд тэндээс орон гарсан гишүүд элбэгтэй. Хааяахан хошин шогийн үзүүлбэр шиг үг хэлдэг гишүүдтэй. Төрийн ордонд долоо хоног тутам мэдэгдэл хийхээрээ намынхаа хэрүүлийг ярьдаг. Сөрөг хүчин гэдэг агуулга нь бол сөхөрсөн.

Харин хоёр АН-ын даргын сонгууль нэг чухал онцлогтой болсон байдаг. АН-ын ерөнхий ноён нуруу ганхсан байсан ч аль аль нь наяад оны хэмээгдэх дарга нарыг гаргаж ирсэн. МАН-ын удирдлага наяад оныхонд шилжсэн шиг тэр үеийнхэн гарч ирсэн. Хэдийгээр О.Цогтгэрэл, М.Тулгат нар намынхаа асуудлыг толгой даан шийдэх эрхгүй ч энэ бол АН-ын удирдлага залуусын гарт шилжих боломж байлаа. Тэд даанч ашиглаж чадсангүй. Тавиад туучихлаа.

Тэдний атгасан тамга хууль бус эсвэл хууль ёсны гээд маргадаг. Гэхдээ тамга бол “далан долоо” дахь асуудал байлаа. Учир нь АН-ынханд тамга бус хэн нэгэн лидерийг дагаж нэгдэх нь чухал байв. Гэвч хэн нь ч лидер болж чадсангүй. Улмаар хэд хоногийн өмнө өнөөх тамганууд буцаад ах нарт нь шилжлээ.

С.Эрдэнэ ч яахав, угаасаа Дээд шүүхийн баталгаатай тамга бариад суучихсан байсан. Тэрийгээ Ц.Туваанаас авч, М.Тулгатад өгч нэг “үзүүлбэр” хийсэн. Ийм байдлаар цаг нөхцөөж байгаад эцсийн бүлэгт Дээд шүүхийн шийдвэрээр өөрөө буцаагаад авчихлаа.

Харин О.Цогтгэрэлд найдвар байв. Дээд шүүх түүнийг ч, М.Тулгатыг ч намын даргаар бүртгээгүй. Гэхдээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд болсон Онц их хурлаар О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжилсан. Чухамдаа энэ хурлаар О.Цогтгэрэлийн даргалсан АН руу тус намын массын 70 хувь нь нэгдээд байв. Энэ тоог улс төрийн нэлээд ултай ажиглагчид хэлдэг. Тэгээд ч тэр хурал дээр очсон хүмүүс, тэгээд дэмжигчдийнх нь чансаа, хүрээнээс харагддаг.

Харамсалтай нь О.Цогтгэрэлийн АН-аас сая зарласан даргын сунгаанаас О.Цогтгэрэл өөрөө нэрээ татав. Тэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгад найр тавьжээ. Ингэж О.Цогтгэрэл аманд орсон “шар тос”-оо алдчихав. Алдахдаа “хэлээрээ түлхэх” биш бүр гулгичихав.

Хамгийн гол нь О.Цогтгэрэл дээр цуглаад байсан хүчний төвлөрлийг О.Цогтгэрэл өөрөө задаллаа. Тэрбээр АН-ынхаа ч, үеийнхнийхээ ч лидер болох боломжоо хаялаа.

Дашрамд хэлэхэд АН-ын дарга хэн бэ гэдэг ер нь бол эцэслээгүй. С.Эрдэнийг Дээд шүүх нэрлэсэн ч АН-ынхан дэмжихгүй. Х.Баттулгыг ч АН-ын олонх нь хүлээн зөвшөөрөхгүй. О.Цогтгэрэл, М.Тулгат хоёрыг АН-ууд нь сонгосон ч албан тушаалаас нь буулгасан арга хэмжээ аваагүй. Ингэхээр АН-ын дарга сэтэр одоо дөрвөн хүнд зүүлттэй болсон гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 73 (6805)

 

 

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

3 цаг 15 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

3 цаг 25 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

4 цаг 9 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

5 цаг 15 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

8 цаг 42 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

8 цаг 42 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

8 цаг 42 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

8 цаг 42 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

8 цаг 42 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

8 цаг 42 мин