С.Одонтуяа: Эдийн засаг, хөгжлийн сайдыг яаралтай томилох хэрэгтэй

2022-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эдийн засаг хөгжлийн сайдыг томилох хэрэгтэй. Юмны үнэ нэмэгдсэн, ханш өссөн нь ямар ч үр дүнгүй олон хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой. 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн тайланг тавиагүй байгаа. Энэ асуудал дээр ажлын хэсэг гаргаж ажиллахаар болж байна. Төсвийн тодотголыг хийх ёстой. Шуугианыг далимдуулж, хэдэн зүйлийг хэмнэсэн дүр эсгэснээр эдийн засаг сэргэхгүй. Монголбанкнаас ямар байгууллага, ямар хэмжээний зээл авч байгааг нууцлалд оруулбал Хөгжлийн Банкны асуудал дахин давтагдана. Бодлогын алдаагаа дахиж давтах гээд байна" гэв.

ИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Үнийн өсөлт  Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй. 2016 оноос хойш 11 их наяд төгрөгөөр зах зээл дээр байгаа бэлэн мөнгө нэмэгдсэн. Ханшийн зөрүү, үнийн өсөлт дэндэж байна. Зах зээлээс бэлэн мөнгийг татаж, 13 хувиар бодлогын хүүг тогтоох нь зөв. Засгийн газар яаралтай бонд гаргах хэрэгтэй. Ложистикийн хямралд төмөр зам хамгийн том нөлөө үзүүлж байна. Харилцан тарифын хямдралыг үзүүлсэн ч ОХУ-д ашигтай, Монголчуудад нөлөө үзүүлээгүй. Төв талбай дээр хүмүүс шударга ёсыг шаардсан. Хөгжлийн Банкны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн боловч яаж төлүүлэх талаар яриагүй. Хугацаатай үүрэг өгч, зээл төлүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

Төрийн өмчийн компаниуд хувийн компаниудтай харилцан идэж ууж байна. Тиймээс Засгийн газар төрийн өмчийн компаниудыг шахаж, зээлийг төлүүлэх тал дээр онцгой анхаармаар байна" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Тэнгэрийн татах хүч

Машин, техник сонирхдоггүй, төрөл бүрийн машин, галт тэрэг, онгоц зэргээр тоглож өсөөгүй эрэгтэй хүүхэд бараг л байхгүй байх.

53 мин
Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

Монголын улс төр яг л гадаах тэнгэр шиг хуйсгануур байна. Угаасаа, өдийд ингэдэг л дээ. Тэр

53 мин
Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Оршоосон шарил бүрийн дэргэд ургах үхэшгүй мөнхийн бэлгэдэл гацуур тэргүүтэ

53 мин
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

20 цаг 59 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

22 цаг 17 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

Өчигдөр 06 цаг 00 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

Өчигдөр 06 цаг 00 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин