Нүүрснээс мөнгө завшдаг нөлөө бүхий лидерүүд хэн бэ?

2022-04-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Ерөнхий сайд маш ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрбээр энэ сарын 5-ны мягмар гаригт нийтэд хандсан мэдээллийнхээ үеэр “...Тавантолгойн нүүрснээс 60-70 ам.доллар завшдаг бүлэглэлийг илрүүлнэ. Цаанаас нь манай нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Цаад талд байгаа Баяннуурын нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно” гэлээ.

Тодруулбал, Ерөнхий сайд “...Хөгжлийн банктай холбоотой асуудлыг цэгцэлж чадвал “Эрдэнэс Монгол”-той холбоотой асуудлыг гаргаж тавина. Энэ компанид маш олон охин компани бий. Тус бүрд нь ТУЗ бий. Тэнд маш их мөнгө хяналтгүй эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан.

Сүүлийн 17-20 жилийн хугацаанд Тавантолгойн уурхайн аман дээрээс 60 ам.доллараар авсан нүүрс хилийн цаана очихдоо 120-180 ам.доллар болдог. Энэ дундаас 60-70 ам.долларыг завшиж байсан бүлэглэлийг илрүүлнэ. Эндээс маш их сонин зүйл харагдана. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа юм. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Энэ асуудалд А.Адъяасүрэнгээс эхлээд УИХ-ын гишүүд холбогдсон. Цаана нь манай улсын нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Ингээд цаад талд Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй, далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Яагаад гэвэл, тэдэнд маш их ашигтай байсан. Хил холбох цэг Хятадад хийсэн айлчлалаар тодорхой болсон. Хил холбох терминал хийгдэж, автомашинаар зөөхгүй болохоор юу болохыг та бүхэн харах байх. Тун удахгүй том автомашинуудын томоохон жагсаал болно. Ийм зүйлд битгий хөтлөгдөөрэй гэдгийг олон нийтээсээ хүсч байна” гэж ярьсан юм.

Ерөнхий сайд энэ ноцтой мэдээллийг нийтийн хүртээл болгосон нь ямар учиртай вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Ер нь бол Тавантолгойн нүүрснээс хэн эрх барьж байна, тэр нөхдүүд мөнгө цохисоор ирсэн. Өмнө нь байсан. Одоо ч байгаа гэдэг юм. Харин Ерөнхий сайд гэнэт ингэж ноцтойгоор зарласан нь Монголын хууль хяналтын байгууллага энэ хэргийн угаас лавхан атгаж авсантай холбоотой байж  болзошгүй юм.

Тавантолгойн нүүрсний тонн тутмаас 60-70 ам.доллар завшдаг гэдэг нь нүүрсийг автомашинаар тээвэрлэх ажилтай шууд холбогдоно. Ерөнхий сайд ч А.Адьяасүрэнгээс эхлээд нэр бүхий УИХ-ын гишүүд холбоотойг хэлсэн байна. А.Адьяасүрэнгийн хувьд УИХ-ын гишүүн болохдоо л энэ асуудлаараа АТГ-аас зүүлттэй байсан. Бусад гишүүний нэрс нь ч бараг тодорхой л доо. “..: Нүүрс тээвэрт төдөн автомашин явуулдаг” гээд бие биедээ сайрхацгаадаг байгаа юм, зарим гишүүн. Олны санаанд оромгүй шударгын туйлууд ч ийм бизнесээр түрийвчээ түнтийлгэдэг. Ийм бизнестэй гишүүд жамаараа ил болох нь гэсэн үг.

Энэ хэрэгт УИХ-ын гишүүдээс гадна АТҮТ гэдэг газрын удирдлагууд холбогдоно. Учир нь АТГ-ийн удирдлага энэ бизнесийн гол зохион байгуулагч нь болдог. Тэндээс мөн ч их “юм” гарна даа. Бодвол, АТГ атгаад авсан л байлгүй.

Ингэж Тавантолгойн нүүрсийг алдагдал болгож, 20 жилийн турш далд эдийн засаг руу урсгасан явдал бол төмөр замын маапаан. Бид ярьдаг даа, танкаар айлгаж байгаад төмөр замыг гацаасан гээд л... Тэр үнэн. Хэдхэн жилийн өмнө З.Энхболд УИХ-ын дарга байхдаа Тавантолгойн IPO-г гацаасан. Тэгчихээд “...Тавантолгойг танд үлдээв” энэ тэр гэсэн PR хийгээд сүйд болсон. Х.Чойбалсан “...Тусгаар тогтнолыг танд үлдээв” гэдэг шиг...

Уг нь З.Энхболд Тавантолгойн IPO-г гацааж надад биш даргадаа тус болсныгоо тэгж илэрхийлсэн болж таарсан.

Үүнээс гадна, Ерөнхий сайдын мэдэгдсэн хулгай өөр тийш ч хөтөлнө. Зам нь өргөсч, бас салаална гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсний ашгийг урсгаад байдаг бас нэг ноцтой суваг бий. Тэр нь, гэрээ байгуулахдаа тонн тутмаас 1-1.5 орчим ам.доллар унагадаг дарга нарын бизнес юм. Албан тушаалтай хамт ачигдаж орж ирдэг тэр их мөнгийг манай дарга нар мөн ч олон жил цүнхэлж байгаа даа. Яг ийм хэрэгт холбогдох УИХ-ын гишүүд бий. Мөнгөө багтааж ядаад ам.долларыг боодлоор нь шидэж “таашаал” авч байж наймаа хийдэг нөхөр ч байдаг. Бүгд мэднэ дээ. Нууц биш болсон.

Бас нэг юм бий. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үе үеийн захирал Тавантолгойн нүүрстэй холбоотой гэмт хэргүүдийн гэрч нь болно. Б.Энэбишээс хойшх захирлууд дуудагдана гэсэн үг.

Энэ утгаараа, Ерөнхий сайд маш өргөн хүрээтэй, маш ноцтой, маш том гэмт хэргийн сүлжээний талаар “ам алдчихсан” болж таарлаа. Түүний хэлснээр удахгүй том оврын автомашинууд хотод орж ирж жагсах юм байна. Тэрэнд нь хөтлөгдөлгүй, ажиглаад хоцорвол араас нь Монголын ДНБ-ийг хоёр дахин тэлэх том хэрэг зад үсрэх бололтой.

Гэхдээ ийм томоохон, улс дамнасан авлига, албан тушаалын болон мөнгө угаах гэмт хэргийг дан ганц манай улсын хууль хяналтын байгууллага шалгаж мөрдөөд тогтоох боломжгүй. Ерөнхий сайд үгэндээ “...Цаад талд Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно” гэсэн нь яавч санаандгүй үг яавч биш. Хятадын тал анхааралдаа авчихсан л гэсэн үг. Нэг үгээр хэлэхэд, Ерөнхий сайдын хэлсэн “нөлөө бүхий лидерүүд”-ийг манайх биш гэхэд Хятадын Авлигатай тэмцэх дээд агентлаг гаргаад л ирнэ. Харин тэрхүү Тавантолгойн нүүрснээс мөнгө завшдаг нөлөө бүхий лидерүүд маань хэн хэн байх бол доо?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 71 (6803)

 

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

3 цаг 0 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

3 цаг 10 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

3 цаг 54 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

5 цаг 0 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

8 цаг 27 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

8 цаг 27 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

8 цаг 27 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

8 цаг 27 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

8 цаг 27 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

8 цаг 27 мин