Б.Мөнхбаатар: “Шинэ зуунмод” хотын зураг төсөлд 500 тэрбумыг зарцуулна

2022-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр /2022.04.06/  гаргасан шийдвэрийг  Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав. Тэрбээр “Хөшигийн хөндийд баригдах хот байгуулалтуудыг үе, үеийн Засгийн газар судалж, баталж ирсэн. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар шинэ онгоцны буудлыг дагасан "Аэро сити" хотын  төлөвлөлтийг баталсан.  Улмаар 2020 онд дөрөвдүгээр сард  УИХ-аар "Шинэ зуунмод", "Майдар" зэргийг  орон нутгийн зэрэглэлтэй хот байна гэж шийдвэрлэсэн. Одоогийн Засгийн газрын үед Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам болон бусад төлөвлөлтүүдийг цогц байдлаар нь авч үзээд "Шинэ Зуунмод" хотын ерөнхий төлөвлөгөөг өнөөдөр баталлаа. Дараа нь хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг мөн хийнэ.

Эхний ээлжид онгоцны буудлын ойролцоо бүтээн байгуулалт хийгдэх газруудад инженерийн дэд бүтцийн ажлын зургийг хийж дууссан. Ирэх дөрөвдүгээр сард цахилгаан, дулаан хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан, инженерийн бэлтгэл ажлын зургийг хийнэ. Ерөнхий төлөвлөгөө батлагдсан учраас инженерийн дэд бүтцийн ажлын зургуудад магадлал оруулж, эцэслэгдэнэ. Ингэснээр төсөв, хөрөнгө оруулалт, ажлын зургууд бүгд бэлэн болно гэсэн үг. Ажлын зургуудын нийт дүн нь урьдчилсан байдлаар  500 орчим тэрбум төгрөг.  Энэ жил Засгийн газраас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулна. Тавдугаар сард багтаж инженерийн дэд бүтцийн эхний ээлжийн ажлуудаа эхлүүлнэ. Авто болон тээврийн замын сүлжээнүүдийг ахиж хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг хийнэ. Дараагийн шатны ажлууд болох газар чөлөөлтийн ажлуудыг эцэслэнэ” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

20 цаг 5 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

21 цаг 23 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

Өчигдөр 06 цаг 00 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

Өчигдөр 06 цаг 00 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин