С.САРУУЛ
Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Х.Баттулга гэдэг хүн Ерөнхий сайдын зөвлөхөөс чөлөөлөгдсөн. Зөвлөх болсон шалтгаан нь олимптой холбоотой. Өөрөөр хэлбэл, спортыг дэмжих зорилгоор хамтарч ажиллая гэдэг зүйл яригдсан. Дараа нь Ардчилсан Намын даргад нэр дэвших ч юм уу иймэрхүү асуудал үүсэх үед чөлөөлөх шийдвэр гаргасан” гэв.
Эх сурвалж: www.polit.mn