Х.Баттулга Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам байгуулахаар болжээ

2022-04-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.БАЯР

Хөгжлийн банкны хэргээр холбогдох нөхдүүдийг баривчлахтай зэрэгцээд О.Цогтгэрэлийн АН-аас даргын сунгаа зарласан. Өрсөлдөөнд Экс Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар оролцсон. 
Ингэснээр АН-ынхан үндсэндээ хоёр том хэсэгт хуваагдсан. Монгол Улсын дөрөв дэх, тав дахь Ерөнхийлөгч нар ийн АН-ын эрхийн төлөө хүч үзсэн. 
Харин 2022 оны гуравдугаар сарын 31-ний Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, АН-ыг Ардчилсан намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцэв. Ингээд Дээд шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ АН-ын дарга гэдгийг Дээд шүүх баталгаажуулсан юм. Үүний дараа “...Ц.Элбэгдорж хилийн чанадаас хүчээ үзүүллээ” гэх яриа улс төрийн хүрээ, АН-ынхны дунд тарсан.
Тэгвэл дөнгөж саяхан АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Ж.Батсуурь олон нийтэд хандаж мэдэгдэл хийлээ. Тэрбээр “...Миний бие 2022 онд зарлагдсан АН-ын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж, Монгол орноо нар зөв бүтэн тойрон, 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 1500 гаруй баг, хороодын Ардчилсан намын төлөөлөл болох 15000 гаруй гишүүдтэйгээ уулзалт хийж, “Булаалгасан боломжоо буцаан авчрах”, "Хүчирхэг ардчиллыг дахин бүтээх" мөрийн хөтөлбөрөө танилцуулан ажиллалаа.
...Гэвч сонгуулийн сурталчилгааны явцад буюу 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Дээд шүүхээс АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг шинээр бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүслээ. 
Бид 2017 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн АН-ын дүрмийн дагуу сунгаанд оролцож буйг та бүхэн мэдэж байгаа.
Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэр албажиж гарах хүртэл АН-ын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчлэн бүртгэсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг АН-ын дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч, бидний саналыг хүлээн авсангүй. 
Иймд миний бие АН-ын даргын дотоод сонгуулиас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ. 
Харин түүний өрсөлдөгч Х.Баттулга өчигдөр цахим хуудастаа “...Монгол Улсын хууль, АН-ын дүрэм болоод бидний сонгон төгөлдөржүүлж буй ардчилсан нийгмийн үнэт зүйлд тулгуурласан намын даргын сунгааны сурталчилгаа өндөрлөж байна. Улс даяар уулзан учирч эв зүйг эрхэмлэсэн АН-ын мянга мянган гишүүддээ талархал илэрхийлье. Товлосон өдөр, тогтсон цагтаа сонголтоо хийгээрэй” гэсэн байна.
Гэхдээ мань хүний тухайд Дээд шүүхийн шийдвэрийн дараа улс төрийн өөр алхам хийх шийдвэрийг гаргажээ. Х.Баттулга маргааш буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 3-нд санал хураалтад ёс болгож оролцох юм байна. Гэхдээ дараа нь АН-ын үндсэн суурь дээр Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам нэртэй нам байгуулахаар болжээ. Үүнийг П.Нүрзэд, н.Батдаваа, Ц.Туваан нартай ярилцаж шийджээ.

 

Эх сурвалж: polit.mn

irgen
iim nertei nam uyanga eneter baiguulj bsan biz dee
Зочин
Кк дарга болох гэж яасан их хүснэ вэ? Дарга болж хуулиас гадуур үлдэнэ гэж мөрөөддөг байх нь.
Зөвдөө жаахан эртхэн бсан бол тэгэхдээ зүгээрээ дэмжинээ
Төр ард түмнээс хуссан хөрөнгөө хамгаалах гэж амь тавьж байнаа
Баттулга ч дээ мэдэхгүй. Ардчиллыг аварчихна гэхэд би лав итгэхгүй. Яав ч олигтой хүн биш
Зочин
Үнэхээр МАН-н явуулганд автаж ингэж нурж байгаа бол ёстой хохь нь гэж хэлье дээ. Өөрсдөө дотроо эв нэгдэлтэй байж, давж гарах нь яасын. Буруугаа өөрсдөөсөө хай. Нэг л их бусдад буруугаа тохож гоморхсон хүмүүс. Гомдмоор байгаа бол тэр дарга нартаа л гомд
намууд.нь.багдаад.байгаа.юм.байхдаа
Зочин
АН ч гэнэ үү ТТЭНН гэнэ үү бүрэн татан буулгаж дахин шинээрч байгуулахгүй устгах хэрэгтэй эд нарыг, хууль дүрэмгүй, анархистуудыг
Базаррагчаа
Дэмжинээ элсэнээ
Зочин
Баттулга гуайг дэмжинэ. Их л олон дайсантай юм. Маш их тролл дайрч байна. Улсаа цөлмүүлж тэрбумтан ерөнхийлөгч нар төрдөг улс аргагүй ганц удаа тэрбумтан хүн ерөнхийлөгч болоод улсаа хөгжүүлэх зорилго тавьсан ч өнөө л луйварчдаа санаастай үхэр монголчууд
Мөнх
Дэмжинэ
ЗОЧИН
ҮХЭЖ хатах гээд юундаа зүтгээд байдаг байнаа , АН - ын буяныг мөн их хүртсэн МАН - ын ЕС - ын зөвлөх хийж доошоо орох гэж АМ ажил нь алд дэлэм зөрөх шивдээ , эвлүүлэнэ гээд , эвдлээд явлаадаа
Зочин
Хэзээч эвтэй байгахгүйээ улам хар хороо найруулах хүндээ.Яасан ч хэцүү юм бэ дээ.ОДОО ШИНЭЭР НАМ ХЭРЭГГҮЙЭЭ БҮҮ БҮРТГЭЭСЭЙ. 3 САЯ ГАРАН ХҮНД ЯМАР Ч ОЛОН НАМ ЮМ НЭГ ХҮН ХЭДЭН НАМД БҮРТГЭЛТЭЙ ЮМ БЭДЭЭ
Бараг тэр нь дээр. АН мөхөл рүүгээ орвоо хөөрхий
Гишүүн
за ингээд дэмжихээр солиороод явчихдаг юм Аргагүй жонхууруулах нь дээ
МУ- н иргэн
Энэ Жонхуу хулгайч шоронгоос зугатах гэж мөн ч их тэчьяадаж бнаа. Баттулга мянганы хулгайчаа!!! Чи юу ч чадахгүй .... монголын ард түмэн чиний хулгай луйвар , хууль бус бүх булхайг чинь бүгд мэднэ . Одоо юм өөр болсон . Ард түмний тархийг угааж сурсан зангаа тавихгүй л бна уу??? Одоо хуцалгүй ШОРОНДОО тавтай морил !!!!!!
Зочин
МАН хан ардчилсан намыг самарч байхад гишүүд өөр өөрсдийн эрх ашигаа бодоод л шуудайд хийсэн үхрийн эвэр шиг л байх юм дараагийн сонгууль тодорхой боловоо хөөрхий
Бүлтүүш
2024 оны сонгуулиас Ардчилсан нам биш МАН үхтэлээ айж байгаа юм. Учир нь гэвэл өнгөрсөн Их хурал, Орон нутгийн сонгуульд хэзээч хувирч байгаагүй улаан хувьсгалч Увс аймагт МАН биш Ардчилсан нам ялалт байгуулсан явдал юм. Өөрөөр хэлвэл сонгуульд хамгийн их мөнгө цацдаг Увсын тойргийн улаан сонгогчид өгсөн мөнгийн авч кармаалчаад УЛААН талдаа биш ЦЭНХЭР талд өгсөн явдал нь одоогийн эрх баригчдын санааг ихээр зовоож, сандралд оруулсан явдал гэж хэлж болно. Ө/х Энэ халдвар Монголын бүх тойрогт халдварлах өндөр магадлалтай болоод бна гэсэн үг. Тиймийн учир Ардчилсан намыг Эрдэнээс салгалгүйгээр 24 оны сонгуульд оролцуулах холын зорилт дэвшүүлсэн нь хэн бүхэнд тодорхой боллоо гэж хэлж болно. тоймч Ганаа
Зөв гишүүн нь болно оо. Тэр муу бах. Эрдэнэд яаж ялдгийг харуулна аа
Дэмжиж байна.
Дэмжиж байна.
АН-н 1000,1000 н гишүүд Эрдэнэ элбэгдорж ссайхан билэг зэрэг хулгайч нар бузарласан намаас гарлаа
Батбилэг
Зайлсан нь дээр явж жангаа ид жоотуу минь
иргэн
Зөв,,,,,,,Баттулгыг Намыг дэмжинээ,
иргэн
Зөв,,,,,,,Баттулгыг Намыг дэмжинээ,
больж
энэ явахгүй ээ
ЗОЧИН7777
Хэлэн 100 хувиар ахин дахин дэмжинээ.
аль ч нам сонгуульд мөнгөөр бүхнийг шийддэг сэтгэлгээнээсээ салаач.мөнгө тарааж санал авахгүй шүү.яг үнэнийг хэлэхэд ман, ан хоёроос салж энэ цөөхөн хэдэн хүмүүсийг хамгаалсан хуулиа өөрчилж байж хөгжил дэвшил харна шүү.тогтолцоо чухал.эх оронч сэтгэлтэй ёс суртахуунтай удирдагч нар хэрэгтэй байна.
Зөв
Зөв шийдвэр
Иргэн
БАТТУЛГА ШИГ ХУУЛЬ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ ГЭДЭГ ХҮН ХУУЛЬ ЁСТ ТӨР УЛСЫГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭХГҮЙ.ЖИРИЙН ИРГЭД Ч ТЭР БОЛГОН ТЭГЭЖ ХЭЛЭХГҮЙ ДЭЭ ГЭТЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АМНААС ТИЙМ ҮГ СОНСОХОДХАЧИН САНАГДСАН ШҮҮ.
Авилгач дампуу АН г хаянаа
Иргэн
Эв нэгдлийн гэдгээ хашилтад бачээрэй дээ
Зочин
Зөв зөв.шинэ нам байгуулаад Улс төрийн нам гэж ийм байдийм,ингэж ажилдгиймаа гэдгийг энэ нам ярьсан хулгайч луйварчдад харуулаад өг.Таныг нам байгуулвал АН нэртэй устаж буй намын 200000 -н гишүүдийн 70-80-хувь нь таны байгуулсан намд орох болно шүү.Амжилт хүсьe.Та чаднаа.энэ дампуурсан намын луйварчидтай эргэж бүү орооцолдоорой.ЯЛАЛТ.
Маш зөв өөр нам байгуулчихоо
Tuul
Эрдэнэ АН ыг өмчилчөхлөө тэгэхээр хувийн намд юугаа хийж байхав .
Гангаа
Монголын ардчилсан Эрдэнэ нам нөгөө талаас Монголын ардчилсан Тулга нам
өөрөө нам байгуулсан нь дээр
Шаалда ацаа
..,
Хогийн шаар дулаан хувцсаа л бэлдэж суухгүй юун нам, мам бэ?!
Иргэн
ШИНЭ намтай эвлэн нэгдэх хэрэгтэй . Батзандан , Болд нартай нэгдэх хэрэгтэй .
Наад эрдэнэ гэж хорноос сал АН бүгд өөр нам байгуул дэмжинээ
АН-ын суурь дээр ч гэх шиг, ичсэн хүн хүн ална гэж , АН-аас л зайлж бвал тэр юугаа байгуулна падлий байхгүй тонилог цаашаа
Иргэн
Ардчилалыг өмчилчихөөд бгаа гадны гар хөлүүд, хуйвалдаан булхай луйврийн үүр уурхай болсон Элбэгдорж, Эрдэнэ тэргүүтэй эх орноо худалдсан шуналын бузруудаас ер нь салсан нь дээр.
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

1 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

4 цаг 13 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

4 цаг 23 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

5 цаг 6 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

6 цаг 12 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

9 цаг 40 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

9 цаг 40 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

9 цаг 40 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

9 цаг 40 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

9 цаг 40 мин