Дипломат төлөөлөгчийн газруудад цахим нотариат нэвтрүүлнэ

2022-03-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдав.Засгийн газрын тогтоолоор “E-Mongolia академи” улсын төсөвт үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан. Тус академи төрийн байгууллагын мэдээллийн системийг хөгжүүлэх, цахим шилжилт хийхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт хийх чиг үүрэгтэй.

Энэ хүрээнд орон нутагт төрийн үйлчилгээг цахимжуулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах ажлууд хийж байна. Одоогоор www.e-mongolia.mn системд 562 төрийн үйлчилгээг нэгтгэж, жил гаруй хугацаанд 70 орчим тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.Энэ онд 1200 төрийн үйлчилгээг цахимжуулна. Төр нийт 15 мянган орчим үйлчилгээ үзүүлдэг. Нэг талаар энэ тоон үзүүлэлт сайн боловч нөгөө талаар төрийн бүтэц хэт данхайсныг харуулна. Иймд төрийн үйлчилгээний бүтцийг загварчилж, бүх салбарт инновацыг дэмжих санхүүжилтийн зөв тогтолцоо бүрдүүлэх шаардлагатайг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Энх-Амгалан онцолжээ.

Xилийн боомтууд, алслагдсан сум, багийг шилэн кабельд холбох, Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Үндэсний төв, Нийтийн төвүүдийг байгуулахдаа программын аюулгүй байдал, хамгаалалтад онцгой анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн сануулав.

Энэ онд таван сумыг шилэн кабельд холбосноор манай улсын 330 сум бүгд шилэн кабельд холбогдоно. Цаашид сансрын холбоо ашиглаж, хүн амыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбох ажлыг судалж эхэлжээ. Тагнуулын ерөнхий газраас цахим шилжилтийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, аргачлал, стандарт, төлөвлөгөө боловсруулж, холбогдох судалгаа, тооцооллын хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлжээ.

Засгийн газраас үндэсний инновац, технологийн тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай төсөв санхүүжилтийг нэмэхэд анхаарах, хүний нөөцийг бодлогоор дэмжиж бэлтгэхэд анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Н.Учрал, Ч.Ундрам нар хэллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг цахимжуулж эхэлсэн гэв.Е-Монголиа аппликэйшнд гадаадад байгаа иргэдэд зориулсан цэс нэмж, 40 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлжээ. Дипломат төлөөлөгчийн газруудад цахим нотариатын үйлчилгээ нэвтрүүлэхээр Гадаад харилцааны яам Нотариатчидын танхим хооронд гэрээ байгуулсан байна. Консулын үйлчилгээний төлбөрийг Гэрэгэ ТҮЦ машинаар авч, “Монгол шуудан” болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компанитай хамтран ажиллаж, иргэдийн ачаалал, бөөгнөрөл үүсдэгийг бууруулжээ. Түүнчлэн Е-виз систем нэвтрүүлсэн гэв. Тэрбээр иргэд визгүй зорчих орны тоо хоёроор нэмэгдсэн, дахин дөрвөн улстай визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцээр хийж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Тэнгэрийн татах хүч

Машин, техник сонирхдоггүй, төрөл бүрийн машин, галт тэрэг, онгоц зэргээр тоглож өсөөгүй эрэгтэй хүүхэд бараг л байхгүй байх.

9 мин
Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

Монголын улс төр яг л гадаах тэнгэр шиг хуйсгануур байна. Угаасаа, өдийд ингэдэг л дээ. Тэр

9 мин
Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Оршоосон шарил бүрийн дэргэд ургах үхэшгүй мөнхийн бэлгэдэл гацуур тэргүүтэ

9 мин
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

20 цаг 15 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

21 цаг 32 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

Өчигдөр 06 цаг 00 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

Өчигдөр 06 цаг 00 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин