Н.Тавинбэх:Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн

2022-03-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явц болон цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна. 

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Сэргээгдэх эрчим хүчээр дэлхий нийт эрчим хүчний хэрэглээгээ хангадаг болж байна. Энэ эрчим хүчний төрлөөс Монгол орны онцлогт тохирох нь усан цахилгаан станц юм. Тиймээс Ховд гол дээр 90 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих гэж байгаа. Барилга угсралтын ажил эхлэх бүх бэлтгэлийг бүрэн хангасан. Энэ станц ашиглалтад орвол ногоон эрчим хүчээр баруун бүсийн урт хугацааны эрчим хүчний хэрэглээг хангах боломж бүрдэнэ. Усан цахилгаан станц барихтай холбоотой шинээр бий болох усан сангийн газарт амьдарч байгаа нутгийн мал бүхий газар тариалан эрхэлдэг 270 өрхийн 1251 иргэний асуудал хүндрэлтэй байгаа. Эрх зүйн зохицуулалтаар дээрх иргэдийн зөвхөн үндсэн хөрөнгөд үнэлгээ хийж, нөхөн олговор олгож байна. Нөхөн олговрыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа. Биет бус соёлыг үнэлэх талаар яаман дээр тодорхой санал боловсруулж, Ерөнхий сайдтай зөвшилцөхөд дэмжсэн. Тиймээс ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрийг эцэслэн гаргана” гэж ярилаа.

Цахилгаан машины тоог нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарна

Тэрбээр цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх талаар  "Цахилгаан автомашиныг хэрэглээг дэмжих шийдвэрийг олон улсад хэрэгжүүлдэг. Манай улсад 492 цахилгаан автомашин байна. Монголд зорчиж буй 1.2 сая автомашины 662 мянга нь нийслэлд байдаг. Энэ тоотой харьцуулахад цахилгаан машины тоо чамлалттай байгаа тул Засгийн газраас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.  Эрчим хүчний салбарын хувьд үйлдвэрлэлээс хэрэглээ давсан тул хэрэглээ нэмэгдэх нь хүндрэлтэй. Гэхдээ нийт автомашины 20-30 хувь нь цахилгаан машин болоход хэрэглээ 15-20 мВт-аар нэмэгдэнэ. Үүнийг оргил ачааллаас цагаас бусад цагт эрчим хүчний хэрэглээний тарифаар цэнэглэх боломжтой гэж үзсэн.Цэнэглэх тоног төхөөрөмж байрлуулж суурин найман станц байгуулагдсан. Эдгээр 1 кВт цахилгааныг 300-1000 төгрөгөөр борлуулж байна. Хэрэв 1 кВт цахилгааныг 300 төгрөгөөр тооцон цэнэглэвэл 100 километр газар туулахад 5850 төгрөг зарцуулна. АИ92 шатахууны ханшаар тооцвол 2-3 литр шатахууныг 100 километрт зарцуулж байгаатай адил юм.1 кВт-ыг 1000 төгрөгөөр борлуулж буй газрынхаар тооцвол 100 км-т 16000 төгрөг зарцуулахаар байна. Цахилгаан машин хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахын хамт иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлнө" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

Тэнгэрийн татах хүч

Машин, техник сонирхдоггүй, төрөл бүрийн машин, галт тэрэг, онгоц зэргээр тоглож өсөөгүй эрэгтэй хүүхэд бараг л байхгүй байх.

39 мин
Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

Монголын улс төр яг л гадаах тэнгэр шиг хуйсгануур байна. Угаасаа, өдийд ингэдэг л дээ. Тэр

39 мин
Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Оршоосон шарил бүрийн дэргэд ургах үхэшгүй мөнхийн бэлгэдэл гацуур тэргүүтэ

39 мин
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

20 цаг 45 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

22 цаг 3 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

Өчигдөр 06 цаг 00 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

Өчигдөр 06 цаг 00 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин