Д.Тогтохсүрэн:Дайнаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг давахад УИХ санаачилга гаргах ёстой

2022-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэжээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Энхбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ”Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн хоёр жил үргэлжилсэн цар тахлын араас Орос, Украины дайны нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байна.Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Сүүлийн үед олон улсын хурцадмал байдал нь эдийн засагт хүндрэл үүсгэж байна. Үүнийг богино хугацаанд даван туулахад УИХ-аас тодорхой санаачилга гаргаж, шийдвэрлэх шаардлагатай гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ. Тухайлбал, Монгол Улсын хувьд экспорт, импорт хязгаарлагдмал хүрээнд байна. ОХУ, Украины дайнтай холбоотойгоор дэлхий нийтэд шатахууны үнэ өсөж байна. Ер нь олон улсын хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал богино хугацаанд хурдацтайгаар өөрчлөгдсөөр байгаа юм. Эдгээр нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсад үнийн хөөрөгдөл, долларын ханш, шатахууны үнэ болон төлбөрийн асуудлууд үүссээр байна. Олон улсын эдийн засгийн судлаачид энэ нөхцөл байдал цаашид удаан хугацаанд үргэлжлэх болов уу гэж дүгнэж байна. Тиймээс нэг удаа арга хэмжээ авч,  шуураад өнгөрөх асуудал биш, тодорхой хөтөлбөр чиглэл гаргах ёстой  гэсэн дүгнэлтийг хийлээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас ойрын хугацаанд тодорхой саналуудыг бэлтгэж боловсруулаад, УИХ-д хүргүүлэхээр боллоо" гэв. 

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын санаачилж, өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Энэ нь орон сууцны газрыг оршин суугчдад эзэмшүүлэх тухай төсөл юм. Бүлгийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих нь зөв гэдэгт гишүүд санал нэгдсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

19 цаг 58 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

21 цаг 16 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

23 цаг 53 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

23 цаг 53 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

23 цаг 53 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

23 цаг 53 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин