Egazar.gov.mn сайтаар орж газрын бүртгэлээ шалгаарай

2022-03-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1054266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газар бүртгэлтэй байна. Гэвч газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч бүртгэгдээгүй газрууд байгаа учраас тэдгээрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар 2022 онд эхлүүлжээ. Харин нөхөн бүрдүүлэлтийн хугацаа тавдугаар сарын 1-нд дуусах учраас иргэд egazar.gov.mn сайтаар орж газраа нэгдсэн санд бүртгүүлэхгүй учраас хүчингүй болох юм байна.

Энэ талаар  Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энх-Эрдэнэ “Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын еgazar.gov.mn системд нэвтэрснээр иргэд газрынхаа мэдээллийг шалгах боломжтой. Тухайн сайт руу хувийн регистрээр нэвтэрч орсны дараа “Миний газар” гэх хэсэг харагдана. Энэ дотор нэвтэрч газрынхаа мэдээллийг авч болно гэсэн үг. Хэдий танд газрын гэрчилгээ байсан ч системд бүртгэлгүй бол харьяа газрын албандаа хандах нь зүйтэй. 2022 он гарснаас хойш нөхөн бүрдүүлэлтийн ажлыг эхлүүлсэн. Улмаар энэ оны гуравдугаар сарын 1-ны дотор дуусгахаар төлөвлөсөн ч хугацааг дахин хоёр сараар сунгасан. Түүнчлэн иргэдийн зүгээс хиймэл ачаалал үүсгэх асуудал байна.  Олон нийтийн дунд нийтлэг буруу ойлголт байна. Тухайлбал, гэрчилгээгээ авсан учраас газартай болчихсон гэж боддог. Гэрчилгээн дээр байгаа газраа чухам хаана ямар байршилд байгааг мэддэггүй. Мөн газрын албанд бүрдүүлж өгөх ёстой зарим материалаа дутуу өгснөөс болоод мэдээллийн санд ордоггүй. Улмаар мэдээллийн санд тухайн газар нь бүртгэгдээгүй байх тохиолдол бий. Газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зураг байгаа бол тухайн баримтаа харьяалах газрын албандаа авч очоод шалгуулж мэдээллийн санд бүртгүүлэх хэрэгтэй. Ямар шалтгаанаар мэдээллийн санд ороогүй гэдгээ газрын албанаас тодруулж,  бүртгүүлнэ гэсэн үг” гэв.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастр хэлтсийн дарга П.Баянтүмэн “Өмнө хэрэгжиж байсан систем дээр иргэн, хуулийн этгээдийн газруудын бүртгэлийн зарим нь зөрүүтэй, буруу бүртгэгдсэн мэдээллүүд нэлээдгүй байсан. Ингэхдээ иргэн, хуулийн этгээд тухайн газрыг эзэмшиж авчихаад захирамж шийдвэр гарчихад л болно гэх ойлголттой явснаас гэрээ, гэрчилгээгээ авдаггүй асуудлууд байдаг. Иймд улсын хэмжээнд энэхүү цахим шинэчлэлийг хийснээр зөрчилгүй газрын мэдээллүүд нэгдсэн системд орж баталгаажиж байгаа гэсэн үг юм. Улсын хэмжээнд 598 мянга гаруй нэгж талбар зөрчилтэй байгаа. Зөрчилтэй газрууд баталгаажаагүй гэсэн үг. Юун түрүүнд иргэд газрын цахим бүртгэлийн систем болох egazar.gov.mn сайтаар орж, өөрсдийнхөө нэр дээр байгаа газрыг бүртгэлтэй эсэхийг шалгах ёстой. Газрын мэдээллээ шалгасны үндсэн дээр дараагийн арга хэмжээг авна гэсэн үг. Тухайлбал, бичиг баримтын болон материалууд нь дутуу ч юм уу байдлаар орхигдсон түүнчлэн өөрийн эзэмшлийн газраа тэлсэн аль эсвэл төлбөрөө төлөөгүй гэх мэт зөрчлүүд байна. Газраа заасан хугацаанд амжиж бүртгүүлэхгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болох буюу таны газар эзэмших эрх хүчингүй болж газраа зарах, банканд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэх ямар ч боломжгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн системээс газрыг олгодог болж байгаа. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөнд тусгагдаагүй бол мэдээллийн санд орохооргүй болчихож байгаа юм. Хэрэв системд бүртгүүлээгүй бол шат дамжлагууд маш их болно л гэсэн үг. Одоогийн нөхцөлд бичиг баримтын зөрчилгүй бол систем дээр шууд баталгаажуулж байгаа. Баталгаажуулсны дараа иргэн, хуулийн этгээд гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа интернетээс хэвлэн авах боломжтой болно” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 58 (6790)

 

Борхүү
кадастарын зураг харах
БОРХҮҮ
газар байна уу
БОРХҮҮ
ӨМЧИЛСӨН ГАЗРАА ХАРАХ
Буянөлзий
Газартай байна уу үгүй эсэхийг шалгах
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

2 цаг 27 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

3 цаг 44 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

6 цаг 21 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

6 цаг 21 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

6 цаг 21 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

6 цаг 21 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

19 цаг 49 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

19 цаг 54 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

21 цаг 3 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

22 цаг 38 мин