Н.Ариунболд: Н.Мөнхбатыг цагдан хорих үндэслэлээ прокурор нотлоогүй

2022-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ
Шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг өмгөөлөгч Н.Ариунболд мэдээлэл хийлээ. Тэрбээр Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт нэлээд хэдэн хүнийг цагдан хорьсонтой  холбогдуулан Шүүгчийн сахилгын хороонд хандаж гомдол гаргаад байна.

 Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанид 170 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон асуудлыг шийдвэрлэсэн гэж буруутган, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй байгаа юм байна. Тус компанийг зээлээ төлөхгүй байгаа гэдэг үндэслэлээр Н.Мөнхбатыг 2014 онд гаргасан шийдвэртэй нь холбогдуулан шалгаж байна. Хууль хяналтын байгууллага тус банктай холбоотой асуудлыг шалгахдаа нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон. Ингэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад тухайн хуулиас өөр хуульд заасан үндэслэлээр хүнийг цагдан хорьж болохгүй гэдэг хуулийн заалтыг зөрчсөн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гүйцэтгэх ажиллагааны явцад цугларсан гэх нотлох баримтыг үндэслэж Н.Мөнхбатыг 30 хоногийн хугацаатай баривчлан хорих шийдвэрийг гаргасан. Энэ нь хүнийг хууль бусаар хорихыг хориглосон Үндсэн хуулийг заалтыг зөрчиж байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад ямар учраас цагдан хорих болсноо прокурорын байгууллагаас нотлох баримтаар гаргаж тавиагүй.

 Цаашлаад цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагын албан тоотын дагуу хүнийг цагдан хорих ажиллагаа явуулаад байх юм бол хэнийг ч дуртай үедээ гүйцэтгэх ажиллагааны хүрээнд гээд хорьдог болох нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс Н.Мөнхбатын өмгөөлөгч нарын зүгээс энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс, Үндсэн хуулийн шүүх, Шүүгчийн сахилгын хороо болон олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж байна.

 Шүүхээс аливаа хүний гэм буруутайг тогтоогоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан худал мэдээлэл цацаж, урьдчилан яллаж, цагдан хорьж байгаа нь ардчилсан нийгэмд байж боломгүй явдал юм” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улс төрийн намууд Ерөнхийлөгчид Улсын их хурлыг тараах шаардлагыг хүргүүлэв

Улсын Их Хурлыг өөрсдөө тарахыг Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгж

6 цаг 10 мин
Б.Баярбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк улсад айлчлахдаа Хархорум хотын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн

Б.Баярбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк улсад айлчлахдаа Хархорум хотын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн

12 цаг 9 мин
Чуулган: Газрын тос боловсруулах үйлдвэрт 431 сая ам.долларын зээл нэмж авах төслийг эцэслэн баталлаа

Чуулган: Газрын тос боловсруулах үйлдвэрт 431 сая ам.долларын зээл нэмж авах төслийг эцэслэн баталлаа

12 цаг 45 мин
Н.Учрал: "Орано Майнинг"-аас авлига авсан албан тушаалтнуудын мэдээлэл ил тод болсон

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэлэлцсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

18 цаг 14 мин
"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдах таван албан тушаалд олон улсын тендер зарлалаа

"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдах таван албан тушаалд олон улсын тендер зарлалаа

Уржигдар 15 цаг 00 мин
О.Алтангэрэл: Хөрөнгө нь хууль бус гэж үзэх үндэслэл илэрвэл хурааж авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ

О.Алтангэрэл: Хөрөнгө нь хууль бус гэж үзэх үндэслэл илэрвэл хурааж авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Уржигдар 14 цаг 56 мин
Н.Учрал: 2012-2016 онд хэний Засгийн газар ажиллаж, хэн Ашигт малтмал эрхлэх газрын дарга байсан бэ?

Н.Учрал: 2012-2016 онд хэний Засгийн газар ажиллаж, хэн Ашигт малтмал эрхлэх газрын дарга байсан бэ?

Уржигдар 14 цаг 43 мин
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үднэ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх ёслолыг гүйцэтгэнэ

Уржигдар 14 цаг 10 мин
Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ЭМДЕГ-ын дарга болжээ

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ЭМДЕГ-ын дарга болжээ

Уржигдар 14 цаг 00 мин
Экс гишүүдийг Элчин сайдын суудлаар “урамшуулдаг” улс болох уу?!

Улсын гадаад харилцаа улс төрийн шийдвэрээр бус төрийн бодлогоор явдаг.

Уржигдар 06 цаг 00 мин