Чуулган: Газрын тос боловсруулах үйлдвэрт 431 сая ам.долларын зээл нэмж авах төслийг эцэслэн баталлаа

2025-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдааны эхэнд Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.  Санал хураалтад оролцсон 69 гишүүн буюу 88.7 хувиар дэмжиж, Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусгахад нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа тул Монгол Улсын Засгийн газар Энэтхэгээс 462.2 сая ам.доллар нэмж авахаар зээлийн хэлэлцээрт тусгасан.  Зээлийн нөхцөл нь өмнө байгуулсан хэлэлцээрүүдтэй адил жилийн 1.75 хувийн хүү, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, үндсэн өрийн төлбөрөөс эхний таван жил чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаатай байна.

УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон баталснаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ажил зогсолтгүй үргэлжилнэ. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд нийт 14 мега төсөл хэрэгжүүлэх зорилт тавьснаас хамгийн тэргүүнд өгөөжөө өгөх төсөл нь энэхүү Газрын тос боловсруулах үйлдвэр байх тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн билээ

Эх сурвалж:www.polit.mn 

зочин
Энэтхэг ч дээ... лав л цаг барина гэдгийг бол мэдэхгүй, нефтийн үйлдвэр хэдэн онд ашиглалтанд орох нь баталгаа байхгүй дээ. Ер нь ашиглалтад орох уу? үгүй юу? Олон арван жил Монгол улс нефтийн үйлдвэрийн сураг ч үгүй энэтхэгийн банкны зээлийн хүү л төлж суух болов уу даа. Монголчууд "бухын доодохыг харж үнэг турж үхнэ" гэдэг шиг л болох болов уу даа. "Бухын засаа тасарч унахаар цадталаа иднэ дээ" гээд үнэг хараад л явдаг тухай хоосон мөрөөдлийн хошигнол шүү дээ.
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 13 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17