Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үднэ

2025-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасантай холбоотойгоор ямар дэг баримтлах талаар хэлэлцэж, баталсан байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан, БНХАУ-ын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатыг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх ёслолыг гүйцэтгэнэ. Оршуулгын комиссыг Монгол Улсын Ерөнхий сайдын заримжаар байгуулж, миний бие ахалж байна.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбаттай Ардын их хуралд хамт ажиллаж байсан эрхмүүд, Үндсэн хууль батлалцаж, Үндсэн хуулийн цэцэд хамтран ажиллаж байсан, мөн уул уурхайн шинжлэх ухааны салбарт ажиллаж байсан хамтран зүтгэгчдийг нь оруулж, энэ эрхэм хүний дурсгалыг мөнхжүүлэх, бүтээсэн үйл хэргийг нь олон нийтэд танилцуулах чиглэлээр тодорхой мэдээллүүдийг цаг тухайд нь хүргэн, ажиллаж байна. Үүн дээр бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг анхаарал ач холбогдол өгч ажиллахыг хүсч байна.

Төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхэм хүнээ гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх арга хэмжээг энэ баасан гарагийн 07.40-09.40 цагийн хооронд зохион байгуулна. Мөн 21 аймаг, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдууд дээр эмгэнэлийн дэвтэр ажиллуулж, ард түмний эмгэнэлийг бичүүлэн авч байна.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгана.

Мөн энэ хугацаанд олон нийтийг хамарсан урлаг спорт, биеийн тамир, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг дэгээр хориглож байна. Иймээс Монгол Улсынхаа анхны ерөнхийлөгчийг сүүлчийн замд нь үдэх ёслолыг Монголын ард иргэд хүндэтгэлтэйгээр хүлээн авч, хамтран ажиллахыг уриалж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 52 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 52 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17