Улс төрийн намууд Ерөнхийлөгчид Улсын их хурлыг тараах шаардлагыг хүргүүлэв

2025-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УРТНАСАН

Улсын Их Хурлыг өөрсдөө тарахыг Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Ард түмний олонхийн засаглал нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намууд шаардаж “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тус мэдээллээр Монгол Ардын нам, Ардчилсан намуудыг ээлжлэн, хамтран засгийн эрхийг барьж улсыг удирдсан боловч хуйвалдааны цөөнхийн засаглалыг бий болгож эрх мэдэл, улс орны баялгийг өмчилж тусгаар тогтнолд аюул учруулах хэмжээнд хүргэлээ гэж байв. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуультай боловч эзэд нь болох ард түмэн цөөнх эрх мэдэлтнүүдийн хяналтгүй эрх мэдлийг хязгаарлах боломжгүй болсон. 2024 оны УИХ-ын сонгуульд таван нам парламентад суудалтай болсон боловч цөөн хүний тохиролцооны төлөөлөл гэдэг нь олонд илт байгаа учраас ард түмний эрхийг хамгаалах чадваргүй гэж харж байна. Мөн өндөр хүүтэй зээлийн дарамтад иргэд өдөр хоногийг голоо зогоож өнгөрүүлж байгаа нь нийгмийн харилцааг гажуудуулж байгаа. Энэ нь эргээд төрдөө итгэх итгэлийг сулруулсан. Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувьсгал хийж болох хэмжээнд энэ асуудлын талаар ярьсан нь одоо хэрэгжих ёстой. Улсын Их Хурлыг тараах зөвлөл байгуулсан нь хэдхэн хүний мэдэлд шилжсэн хууль хэрэгжүүлдэггүй засаглалыг тарааж дараагийн засаглалыг байгуулах зорилготой. 1990-1992 онд улс төрийн товчоо огцорч байсантай адил одоогийн Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуулийн заалтын дагуу өөрсдийн саналаар огцрохыг шаардаж байна. Биелэхгүй бол Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 16-д санаачлан ард иргэдийн санал асуулгыг авч шийдвэрлүүлнэ. Эх орныхоо төлөө үгээ хэлдэг, тэмцдэг, улс төрийн нам, төлөөллүүдийг оруулж засаглалыг шинэчлэх саналтай байгаа тул Монгол Улсын Их хурлын дарга, гишүүдэд улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг дээдлэн өөрөө тарах шаардлагыг хүргэж байна гэж улс төрийн нэг намын төлөөлөл ярив.

Эх сурвалж: www.zms.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 19 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17