Х.Алтанхуяг: Хуурамч сунгаа явуулбал эрүүгийн хариуцлага тооцох хуультай

2022-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ОЛДОХ

АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг  “Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос ямар нэгэн даргын сунгаа зарлаагүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэн н.Мөнхжаргал худал мэдээ тарааж байна. Иймд бид хариу мэдэгдэл гаргасан. Ирэх сард багтаан намын ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах ч намын даргын сунгаа болохгүй”  хэмээн мэдээллээ.

Тус намын Үндсэн дүрмийн 5.22-ын 5.1 -д зааснаар “Дотоод сонгуулийн хороо нь тухайн их хурлыг зохион байгуулна” гэж заасан байдаг юм байна.  Энэ сарын  16-ны өдөр  АН-ын тамганы асуудлаарх шүүх  хурал болсон.  Шүүх хурлаар  Ц.Тувааны нэхэжлэлтэй   тамганы асуудал нэг мөр шийдэгдсэн. Ингэхдээ Ц.Туваанд байгаа  тамга хүчингүй.  Харин С.Эрдэнийн  тамга хүчинтэй гэсэн шийдвэр эцэслэн гарсан юм.  Тэгвэл энэ  хурлаас хойш дотоод сонгууль ч, намын даргын сунгаа  ч хүчин төгөлдөр бус тэмдгээр явбал  асуудал хуулийн  хүрээнд яригдах,  магадгүй эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн заалттайг  Х.Алтанхуяг хэлэв. Мөн тэрбээр “Үүнийг хууль бус сонгууль, сунгаа  явуулах гээд байгаа этгээдүүдэд мэдэгдэх нь зүйтэй. Дотоод сонгуулийн хорооноос анхааруулга,  мэдэгдэл гаргасан. Ямар нэгэн намын даргын сунгаа зарласан  байхгүй гэдгийг баттай хэлье” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Дэлгэрсайхан: Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг нэг компани гүйцэтгэх нь зөв гэж үзэж байгаа

Б.Дэлгэрсайхан:Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг нэг компани гүйцэтгэх нь зөв гэж үзэж байгаа

9 цаг 32 мин
ТАНИЛЦ: Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон тодорлоо

ТАНИЛЦ: Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон тодорлоо

9 цаг 39 мин
Ц.Туваан: Б.Энхтүвшин нарын гишүүд сайжруулах санал дэвшүүлсний дагуу гэрээнд завсар орууллаа

Ц.Туваан: Б.Энхтүвшин нарын гишүүд сайжруулах санал дэвшүүлсний дагуу гэрээнд завсар орууллаа

9 цаг 43 мин
Сайд нарын хуулиас давсан тушаалуудыг цуцалж эхэлжээ

Сайд нарын хуулиас давсан тушаалыг цуцалж эхэллээ

9 цаг 52 мин
ЭМГЭНЭЛ

Монголын сэтгүүл зүйн нэгэн тод төлөөлөл, бидний анд нөхөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар 2025 он

10 цаг 14 мин
Л.Оюун-Эрдэнэ энэ чигээрээ гүрийх үү, “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-д элсэх үү?!

Монголын улс төрд маш том зодоон болж байна. Бизнесийнхэн бас оролцчихсон. Тэд “юм” була

17 цаг 24 мин
Угаартаж нас барсан иргэдийн хувийн мэдээлэл яамдын мэргэжилтнүүдийн групп чатаас задарсан болох нь тогтоогджээ

Угаартаж нас барсан иргэдийн хувийн мэдээлэл яамдын мэргэжилтнүүдийн групп чатаас задарсан болох нь тогтоогджээ

Өчигдөр 15 цаг 11 мин
МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүний зүгээс олон нийтий

Өчигдөр 14 цаг 58 мин
Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагслаа

Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагслаа

Өчигдөр 14 цаг 44 мин
Зарим хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

Зарим хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

Өчигдөр 13 цаг 27 мин