Угаартаж нас барсан иргэдийн хувийн мэдээлэл яамдын мэргэжилтнүүдийн групп чатаас задарсан болох нь тогтоогджээ

2025-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Баянгол дүүрэгт гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. ЦЕГ-аас иргэдийн хувийн мэдээллийг тараагүй гэдгээ мэдэгдэж, тухайн мэдээллийг тараасан эх сурвалжийг олж тогтоон шалгана гэдгээ ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлсэн.

Тэгвэл угаартаж нас барсан иргэдийн болон гэр бүлийнх нь талаарх хувийн мэдээлэл яамдын мэргэжилтнүүдийн мэдээлэл солилцдог групп чатаас задарсан болох нь тогтоогджээ. Энэхүү мэдээллийг олон нийтэд дэлгэсэн байж болзошгүй иргэн Б болон холбогдох дөрвөн хүнд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шуурхай штаб ажиллаж байгаа. Энэ штабын хүрээнд Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүйн дотоод хэргийн яам, Эрчим хүчний яам зэрэг холбогдох газруудаа бүрдсэн хэсэг Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ Ажлын хэсэгт нийслэлийн зохих мэргэжилтнүүд нь ажиллаж байна. Эдгээр мэргэжилтнүүдэд дундаа мэдээлэл солилцдог групп бий. Энэ групп дээр цаашид юуг анхаарах уу, ямар хэмжээний хохирол учрав, утааны нөхцөл байдалтай холбоотой асуудал зэрэг шуурхай мэдээлэл солилцдог вайбер групп байсан. Энэ групп дээр байгууллагуудын тавьсан мэдээллийг олж авч угаартаж нас барсан гэр бүлийн мэдээллийг бэлтгэсэн гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Тухайлбал, үзлэг шалгалт хийсэн, утаа мэдрэгч суулгуулсан зэрэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас авсан бол бусад мэдээллийг групп чатаас бэлдэж олон нийтэд цацсан байна. Энэхүү хэрэгт холбогдуулан иргэн Б болон бусад дөрвөн хүнд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Шалгагдаж байгаа хүний хувьд ямар нэгэн төрийн албаны харьяалалгүй байсан.

Монгол Улсад гэм бурууг зөвхөн шүүх тогтоодог учраас одоо бол гэм буруугийн талаар ярих боломжгүй юм. Ямартай ч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, урьдчилан тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж холбогдох этгээдүүдийг шалгаж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

Болор
Зөвшүү. Дураар авирладаг ёс зүйгүй хулгайчдыг шийтгэ
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

5 цаг 10 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

5 цаг 17 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

5 цаг 55 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

7 цаг 11 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

7 цаг 18 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

12 цаг 1 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

12 цаг 1 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Өчигдөр 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Өчигдөр 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин