Б.Дэлгэрсайхан: Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг нэг компани гүйцэтгэх нь зөв гэж үзэж байгаа

2025-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /02.12/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Гишүүдээс өгсөн үүрэг даалгаварын дагуу Хятадын талтай гэрээ зурахдаа "Гашуунсухайт-Ганцмод"-ын барилгын ажил эхлэхэд бүх боомтуудын ажлыг хамт хийж, хамтатган барих, зэрэг холбох ажилд анхаарна. Үүнийг Хятад улстай харилцан тохиролцож гэрээнд оруулсан. Тус тусын яамнууд өөрт хамаарах гэрээнүүдээ хийнэ. Тухайлбал Зам, тээврийн яам хил дамнасан төмөр замын байгууламжыг Хятадын сонгосон компанитай хийх үү, өөр компани сонгон шалгаруулах уу гэдгийг Хятад улстай зөвшилцөнө. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт бол нэг бүтээн байгууламж учраас нэг компани гүйцэтгэх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ бид Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлаж, үнэ өртгийг хямдруулах чиглэл барьж байна. Үүнийг Хятад улстай тохиролцож, цаашид гэрээндээ илүү нарийвчилж өгнө. Цаашид томилогдсон ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллана. Түүнчлэн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Багахангай өртөөнөөс Хөшигтийн хөндий рүү салаа зам тавих асуудал бий. Ингэснээр Улаанбаатарт орж ирдэг чингэлэг тээвэр болон бусад төмөр замаар орж ирдэг ачаа бараа, түүнийг зуучилдаг тээвэр зууч, мөн терминалуудыг Улаанбаатар хотоос шат дараатай гаргаж Хөшигтийн хөндийд төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газраас үүрэг болгож, үүнийг хэрэгжүүлэх эрхийг олголоо" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17