Л.Оюун-Эрдэнэ энэ чигээрээ гүрийх үү, “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-д элсэх үү?!

5 цаг 58 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.БАЯР

 

Монголын улс төрд маш том зодоон болж байна. Бизнесийнхэн бас оролцчихсон. Тэд “юм” булаалдаж байна. Тэр нь стратегийн орд юм. Тодруулбал, “Тавантолгойн нүүрсний орд төрд байх уу, хувийн компанийн мэдэлд очих уу” гэдэг зүйл яригдаж байна.

 

Тавантолгойг томоор нь авах гэж дайраад Ухаахудагийг алдахдаа тулав уу

 

Ер нь бол, Монгол Улс стратегийн 16 ордтой. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор 15-ыг стратегийн орд болгож баталсан. 2015 онд нэгийг нэмсэн. Одоо энэ 16 ордын долоо нь төрийн буюу “Эрдэнэс Монгол” ХХК-д хамааралтай болсон. Ес нь нийтийн бус эзэмшилд байдаг. Байгаа долоо нь хагас дутуу ирсэн. Жишээ нь, Тавантолгойн нүүрсний ордын коксжих нүүрсний бараг 40 шахам хувьтай тэнцэх хэмжээний Ухаахудагийг 2007-2008 онд Засгийн газрын тэмдэглэлээр “Энержи ресурс” ХХК-д өгчихсөн. Ядаж, Засгийн газрын тогтоол, эсвэл захирамж алга. “Тэмдэглэлээр шийдвэрлэсэн” гэхээр юу гэсэн үг болохыг эрх зүй, улс төр хоёрыг гадарладаг хүмүүс шууд ойлгоно. Яагаад ч болохгүй зүйл ингээд болчихсон л байна. Тэгээд бүр 17 жил энэ чигээрээ явчихсан. Ийм явдал энэ дэлхий дээр манай Монголоос өөр улсад гарахгүй л болов уу даа. Нөгөө талаар, энэ нь Монгол Улсын алдагдсан боломжийн, бас сүүлийн хэдэн жил ярьсан нүүрсний хулгайн супер жишээ нь энэ болж байна.

Угтаа, ингээд хуулийн бус аргаар хувьчлаад авчихсан Ухаахудагийн талаар анх яригдаагүй юм. Уг нь, Тавантолгойн нүүрсний ордтой холбоотой Гашуунсухайтын боомтын төмөр замын холболтыг Монгол, Хятадын Засгийн газрын хэлэлцээрээр шийдсэнээс эхтэй. Тодруулбал, 2024 оны сүүлчээр Монгол, Хятадын Засгийн газар шууд хэлэлцээр хийж, дундаас нь тэднийг гаргаад шидчихсэнтэй холбоотой. Тэд 2006 оноос хойш Тавантолгойг эзэмшсэн. 2007 онд стратегийн орд болчихсон учир төрд буцааж, Ухаахудагаа авч үлдсэн. Гэвч хэсэг азнаад бүтнээр нь авах зорилгоо 2014 онд томоохон гэрээгээр бараг баталгаажуулсан. 2017 онд дахин нэг оролдоод бүтэлгүйтсэн. Ийм олон жилийн ажил нь 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд Хятадын Шанхай хотод тас цохигдсон. Тэгмэгц Монголын улс төрд “газар хөдөлж” эхэлсэн. Энэ мэтээр “Тавантолгойн бүлэг ордыг бүтнээр нь эрхшээх” зорилготой холбогдоно.Тэр л өнөөдөр үргэлжилж байна.

Лав өчигдрийн байдлаар, УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр, тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайд гарын үсэг зураад “олгочихсон” Ухаахудагийг холбогдох төрийн захиргааны байгууллагаас цуцалж, “Эрдэнэс Монгол” буюу “Эрдэнэс Тавантолгой”-д нийлүүлэх сураг дуулдаад эхэллээ. Энэ яахав, зүй ёсны буюу асуудал голдиролдоо орж буй хэрэг юм. Харин тэд Тавантолгойн ордыг томоор нь авах гэж дайраад Ухаахудагийг алдахдаа тулах шиг боллоо.

 

“Ухаахудаг”-ийг цуцлах хоёроор тогтохгүй үндэслэл тодорхой болжээ

 

УИХ, Засгийн тодорхой шийдвэргүй, товчхондоо хууль бусаар Ухаахудагийг өгсөн гэрээнд нь ч асуудалтай заалтууд багтжээ. Тухайлбал, тус гэрээний 2.1.1 дэх хэсэгт “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмал олборлох дор дурдсан /нийт 68523 гектар/ координат бүхий талбайг Засгийн газрын нэр заасан хуулийн этгээдэд 1 /нэг/ төгрөгөөр үнэлэн Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан нөхцөлөөр шилжүүлэн өгөх…” гэжээ. Энд “1 /нэг/ төгрөгөөр үнэлэн…” гэсний ард нэг талаас татвараас зугтах, нөгөөтэйгүүр Тавантолгой нэртэй 11943А тоот ашиглалтын лицензтэй 2037 гектар талбай, Тавантолгой нэртэй 11956А тоот лицензтэй 5603 гектар талбай, Бор толгой нэртэй 11953А тоот ашиглалтын лицензтэй 12890 гектар талбай, Бор тээг-1 нэртэй 11954А тоот ашиглалтын лицензтэй 23461 гектар талбай, Шар тээг нэртэй 11955А тоот ашиглалтын лицензтэй 24532 гектар талбайг үнэгүйдүүлэх арга саам нуугдсан байж болзошгүй. Мөн гэрээний 2.2.1-т “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалыг ашиглах 11952А тоот лиценз бүхий Ухаахудагийн орд газрын талбайн булангийн цэгийн солбилцлуудыг шинэчлэн тогтоож баталгаажуулах…” гэсэн. Энэ нь Ухаахудаг нэрээр Тавантолгойн нүүрсний ордын коксжих нүүрсний нөөцийн “өрөм”-ийг өөрсдөө сонгож хамсан байх боломжтой. Зөвхөн энэ хоёр заалт л гэхэд “Гэрээ” гэх эрх зүйн баримт бичгийн мөн чанарыг нь алдагдуулж, хил хязгаараас халиад явчихжээ. Өөрөөр хэлбэл, Ухаахудагийг цуцлах наад захын үндэслэлүүд болох юм байна.

 

“Ухаахудагийн улс төрийн ТУЗ” уржигдар хуралджээ

 

Ухаахудагийг “олгосон” Засгийн газрын тэмдэглэл ил болсны орой Туулын эрэг дэх хотхоны “СӨХ”-ныхон хуралджээ. Тэр “СӨХ” нь тэнд сууц түрээсэлдэг. Голдуу улстөрчдөөс бүрддэг. Жирийн бус үүрэгтэй. Ийм “СӨХ” бий болоод удаж байна. Ухаахудаг тэднийх болсонтой нас чацуу “байгууллага” байдаг. Тус “СӨХ”-ны гол хүмүүс нь тагт нийлэн тавтай амьдарч ирсэн 5-6 эрхэм бий. Нөлөөтэй хүмүүс байдаг. Түүнчлэн тэр хотхоны СӨХ-ныхны нөгөө нэршлийг “Ухаахудагийн улс төрийн ТУЗ-ийнхэн” ч гэдэг. Тэрхүү “СӨХ” буюу “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-д сүүлийн хэдэн жилд халаа сэлгээ маш бага орсон. Гэхдээ одоогийн УИХ-аас 30 орчим гишүүн нэмэгджээ. Энэ УИХ байгуулагдаад зургаан сар болж байна. Зургаан сарын хугацаанд 30 гишүүнтэй болох чинь Ухаахудагийнхан сайн ажилласны л тэмдэг шүү дээ. Нөгөөтэйгүүр, хэрэв УИХ өмнөх тогтолцоогоороо 76 гишүүнтэйгээ байсан бол өдийд юу болох байсан нь ойлгомжтой л харагдаж байна. Өнөөдөр л гэхэд эсэргүүцлийг идэвхтэй өрнүүлж буй зарим нэг гишүүн захирлынх нь дүүгийн нэр дээрх сууцыг түрээсэлж амьдардаг байх жишээтэй. Энэ яахав, улс төрийн хүрээнийхэн мэддэг болчихсон байна. Харин тэд уржигдар оройныхоо хурлаар нөгөө л Ухаахудагийн талаар ярьж хэлэлцжээ. Тэгээд ямар шийдэлд хүрсэн нь өнөө маргаашдаа Сүхбаатарын талбай, Төрийн ордон хавиар “мэдээлэгдээд” ирнэ. Бас олон нийтийн цахим сүлжээ тун найдлагатай “талбар” нь болно. Энэ сүлжээнд л гэхэд сагсны баг, компанийн ажилтнуудаа идэвхтэй байж, эсэргүүцлийн үг бичихийг даалгажээ. Харин ажилтнууд нь “Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй үүрэг өглөө” гээд бухимдалтай байгаа аж. Гэхдээ олон нийтийн цахим сүлжээнд идэвхтэй эсэргүүцэх тал дээр Ухаахудагийнхан маш сайн ажилладаг байна. Үүнийг Ухаахудагийн хунтайж нар хариуцдаг. Сүүлийн 3-4 жилд болсон эсэргүүцлийн арга хэмжээнүүдийн дийлэнхийг тэд “троллдсон” нь бас илэрч буй аж. Тэр байтугай, Ухаахудагийнхан маань улс төр, урлаг соёлын салбараас гарч ирсэн “нийгэмд нөлөөлөгчид”-д үүрэг даалгавар өгдөг гэх мэдээлэл чих дэлсэж байна. Удахгүй энэ талаарх баримт сэлт гарч ирэх бололтой. Эх сурвалжуудын мэдээллээр бол ноцтой л зүйлүүд дуулдаад байна. Эдгээрийг хараад, сонсоод байхад л мэдэгдэнэ дээ. Ер нь, Ухаахудагийнхан одоогийн УИХ-д 30 орчим кноп, нийтийн цахим сүлжээнд сая саяар тоологдох биет болон биет бус “тролл”-той болсон байна, овоо шүү тэд.

 

Дараа нь есөн дайралт ирнэ, Л.Оюун-Эрдэнэ давж чадах уу?!

 

Тавантолгойг авах санаагаа тас цохиулсан бүлэглэл Монголд урьд өмнө болж байгаагүйгээр үзэн ядалт, хорсол тээжээ. Үндсэндээ, “Үхэх сэхэхээ үзнэ” гэсэн агуулгатай явж байна. Үйл явдлыг монголчууд өдөр бүр харж сонсож байна. Энэ маш ноцтой. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордыг Үндэсний баялгийн санд авна” гээд яваад байгаа юм. Энэ удаад ганц Тавантолгойн нүүрсний ордын “Эрдэнэс Монгол”-д лиценз нь байдаг дөрвөн толгойг нь төрд үлдээх гэж лав хэдэн сарын турш балрангаа алдаж явна. Одоо цаана нь нийтийн мэдэлд ирээгүй стратегийн есөн орд байна. Тэд бас л эсэргүүцнэ.  Тэгэхээр, дараагийн есөн ордын эздийн дайралтыг Л.Оюун-Эрдэнэ давж чадах уу. Яг ийм асуулттай зэрэгцээд “Л.Оюун-Эрдэнэ одоо хоёр сонголттой тулсан” гэх яриа улс төрийн хүрээнд гарч ирэв. Тийм сонголт хийхийг нөхөрсгөөр зөвлөж буй хүн цөөнгүй байгаа аж. Олж сонссоноор, эхний хувилбар нь “Стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд нэгтгэнэ гэхээ больсон нь дээр” гэж байгаа юм байна. Ингэж өөрийгөө бодоод бушуухан бууж өгвөл өөртөө онож магадгүй аж. Тэгээд л бусдын адил “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-д элсэж, тансаг сууц түрээслээд тайван амар амьдарчих боломжтой. Хэн ч муулахгүй, хэн ч дайрахгүй. Монгол Улсад хэрүүл зодоон ч гарахгүй. Амьдрал урьдынхаараа аядуу үргэлжилнэ. Хоёр дахь нь, энэ чигээрээ, гүрийдгээрээ гүрийгээд үзэх сонголт бас байгаа аж. Тэр тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ юм юмтай тулна. Бас юу ч үзэж мэднэ. Харин Үндэсний баялгийн сан үржиж, баяжих магадлалтай юм байна. Энэ хоёрын аль нэгийг сонгох эрх түүнд үлджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 28 (7524)

 

Л.Оюун-Эрдэнэ энэ чигээрээ гүрийх үү, “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-д элсэх үү?!

Монголын улс төрд маш том зодоон болж байна. Бизнесийнхэн бас оролцчихсон. Тэд “юм” була

5 цаг 58 мин
Угаартаж нас барсан иргэдийн хувийн мэдээлэл яамдын мэргэжилтнүүдийн групп чатаас задарсан болох нь тогтоогджээ

Угаартаж нас барсан иргэдийн хувийн мэдээлэл яамдын мэргэжилтнүүдийн групп чатаас задарсан болох нь тогтоогджээ

20 цаг 47 мин
МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүний зүгээс олон нийтий

21 цаг 0 мин
Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагслаа

Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагслаа

21 цаг 14 мин
Зарим хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

Зарим хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

22 цаг 30 мин
Дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа гарчээ

Дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа гарчээ

Өчигдөр 11 цаг 26 мин
Ши Жиньпин Ялалтын баярт оролцохоо илэрхийлжээ

Ши Жиньпин ялалтын баярт оролцохоо илэрхийлжээ

Өчигдөр 11 цаг 23 мин
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 11 цаг 19 мин
#FreeFrenchieMaeCumpio: Филиппиний сэтгүүл зүйн салбарын ирээдүйтэй сэтгүүлч таван жил хоригдож байна

Эрэн сурвалжлах сэтгүүлч Френчи Мэй Кумпио терроризмын зохиомол хэргээр шоронд хоригдоод таван жил болж байна.

Өчигдөр 06 цаг 05 мин
Сайд асан Б.Энх-Амгаланг ялласан нь хардлага дагуулж байна

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хо

Өчигдөр 06 цаг 00 мин