Монголын гурван зууны түүхийг  олон баримтаар тодруулан баяжуулах бүтээл

2021-11-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.АРИУН

“Мин Улсын үеийн Зүүн монголчуудын түүх” хэмээх энэ бүтээл 1800 оны сүүлчээр хэвлэгдсэн боловч 650 гаруй жилийн өмнөх үеийн түүхийг өгүүлжээ. Юань гүрний дараа үүсч, 300 жил оршин тогтносон Мин гүрний үеийн Монгол, Хятадын харилцаа, Монголын бага хаадын тэмцлийг дэлгэрэнгүй өгүүлсэн нь түүх бичлэгийн ховор судлагдахуун юм.

Хубилай хааны  Юань улс мөхсөнөөс  хойш Монголын бага хаад эрх мэдлийн төлөө өөр хоорондоо  тэмцэлдэж, их  гүрнээ тараасан тухай болон  хятадын Мин гүрэнтэй эдгээр бага хаад хэрхэн  харилцаж байсныг тухайн үеийнх нь эх сурвалжуудад тулгуурлаж бичсэн энэ номыг Хаант Орос улсаас Хятадад сууж байсан Элчин сайд Дмитрий Дмитриевич  Покотилов өнөөгөөс бараг 130 гаруй жилийн өмнө буюу 1893 онд бичжээ.

Номыг бичихдээ Мин улсын түүхийн шастируудаас гадна манай “Алтан товч”, “Саганцэцэний түүх” болон Өрнөдөд энэ чиглэлээр гарсан олон судалгаануудыг  ашиглаж, хооронд нь харьцуулан шүүн тунгаах оролдлого хийжээ.

Монголын түүх бичлэгт энэ ном бүрэн дүүрэн ашиглагдалгүй ирсэн байх тул шинжлэх ухааны эргэлтэд оруулж олны хүртээл болгох нь чухал бөгөөд  1368-1634 оны хоорондох Монголын гурван зууны түүх олон баримтаар тодрон баяжих ач холбогдолтой юм.

Тухайн үеийн Мин гүрний хаадаас  Монголын талаар баримталж байсан бодлого, түүний хэрэгжилтийг  тод томруун харуулсан нь нэн сонирхолтой. Өнөөдөр ч энэ бодлогын мөн чанар Монгол Улсад  үргэлжилж байгааг номыг унших явцад твөггүй ойлгогдох аж.

Монгол угсаатны 600 гаруй жилийн тэртээх түүх, газар орны байдал, дайн энхийн нөхцөлийг дэлгэрэнгүй өгүүлсэн тул түүхчид төдийгүй угсаатны зүй, эртний судлал зэрэг эрдмийн өргөн хүрээнд судалгааны хэрэглэгдхүүн болох далайцтай бүтээл гэж хэлж болно. Хувь хүн, өргөн олон уншигчид зөвхөн сонирхолтой түүх уншаад зогсохгүй, өөрийн удам судраа олж тогтооход ч хэрэгтэй байж болох олон баримт энэ номонд багтжээ. Буурьтай уншигчид энэ номноос монголчуудын өнгөрсөн түүх төдийгүй, ирээдүйн чиг хандлагыг ч тодорхойлж болох сэжүүр гаргаж болмоор.

Монголын түүх бол дэлхийн түүх. Ахмад дипломатч Б.Баасансүрэн, Г.Луузан нар чухам дэлхийн түүхийн энэ ховор баримтуудыг монголчуудтайгаа хуваалцахын төлөө сэтгэл оюунаа дайчлан энэ номыг орчуулж олны хүртээл болгож байгаа юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Даш.Зоригт: Засгийн газрын ажлын хэсэг дөрвөн сар хэлэлцээд Тавантолгойгоос салангид орд болох Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээхээр шийдвэрлэсэн

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

6 цаг 3 мин
380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй

Тоглоом бол хүүхдийн цогц хөгжлийг дэмжих маш хүчтэй хэрэглүүр юм.

9 цаг 46 мин
“…Гашуунсухайтын гэрээ зурагдвал Засгийн газар, гацвал нөгөө компани дийллээ” гэсэн үг үү?!

Монголд саяхнаас баялгийн дахин хуваарилалт явагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт

9 цаг 46 мин
“...Том төслийн дайсан” гээд байсан Б.Дүгэржавыг “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар томилчихжээ

“Тавантолгой төмөр зам” компани нь “Бодь интернэшнл” компанитай хамт Тавантолгой-Гашуунсухайт

9 цаг 46 мин
ХӨСҮТ: “Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд зургаан хувьтай байна”

Үндэсний түвшинд вирус судлалын тандалт хийхэд оролцсон хүмүүсийн 46 хувьд

23 цаг 30 мин
“GUYS” хамтлаг “Эр хүн” дуундаа зориулан клипний уралдаан зарлалаа

“GUYS” хамтлагийн уран бүтээлчид өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д гурван зүйлийн талаар мэдэгдэл хийлээ.

Өчигдөр 13 цаг 02 мин
Утааны сонсголд Хотын дарга Х.Нямбаатар оролцсонгүй

Утааны сонсголд Хотын дарга Х.Нямбаатар оролцсонгүй

Өчигдөр 12 цаг 59 мин
Хятадын эдийн засгийн хөгжлийн түүх, үсрэнгүй хөгжлийн нууцыг таних түлхүүр-“Хятад улсыг тоогоор илэрхийлэхүй”-Хятадын хөгжлийн чиг баримжаа, хөгжлийн амжилт ном

Хятад улс сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд бүтээн байгуулалт, хөгжлийн ер бусын замыг гэтэлж, эдийн зас

Өчигдөр 12 цаг 55 мин
Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд юуг онцлов?

Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд юуг онцлов?

Өчигдөр 12 цаг 30 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Тавтай морил, эрхэм Нарүхито

Өчигдөр 12 цаг 11 мин