“GUYS” хамтлаг “Эр хүн” дуундаа зориулан клипний уралдаан зарлалаа

2025-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.ЖАРГАЛ

“GUYS” хамтлагийн уран бүтээлчид өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д гурван зүйлийн талаар мэдэгдэл хийлээ.

Монголын хамгийн олон сонсогч, хит дуунуудтай хамтлагийн нэг “GUYS” нь найман жилийн дараа дахин бие даасан бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ. Тэд энэ оны зургаадугаар сард “Good luck” шоу тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.

“GUYS” хамтлагийн дууны клипийг богино хэмжээний кино шиг гэж ярих нь бий. Тус хамтлагийн дуучин А.Төгсбаяр аяыг зохиож, Д.Лхагва үгийг нь бичсэн “Эр хүн” шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авчээ. Тэгвэл энэхүү дуунд зориулсан клипний санааны уралдааныг зарлаж байгаа мэдэгдлээ. Эр хүний мөн чанарыг нотолж харуулсан үг, үйлдлийн талаарх өөрийн мэдэх, бусдаас сонссон эсвэл амьдралд чинь тохиолдсон, дурсаж явдаг, сэтгэлд үлдсэн бодит үйл явдал, амьдралын жишээг бичиж илгээх юм. Зохиол биш санааны уралдаан гэдгээрээ онцлог ажээ. Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд бүх хүнд нээлттэй.

Тус хамтлаг 2024 оны арваннэгдүгээр, арванхоёрдугаар сард Европ болон Австралид аялан тоглолтоо хийсэн билээ. Харин энэ оны гуравдугаар сард АНУ, Канадад үргэлжлүүлэн тоглохоо мэдэгдлээ. Энэ үеэр хамтлагийн дуучин М.Мягмартай уулзаж, тоглолтод оролцох боломжтой эсэх талаар хэлэлцэх ажээ. М.Мягмар нь хоёр жилийн өмнөөс Канад улсад амьдарч, уран бүтээлээсээ хэсэг зайгаа аваад байгаа юм. “GUYS” хамтлагийн үнэнч сонсогчид тэднийг нэгэн тайзнаа хамтдаа харах баярт мөчийг хүлээж байна.

Эх сурвалж: zms.mn

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Эрчим хүчний үнэ 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас нэмэгдсэн. Тэр хүртэл айл өрхийн хэрэглээний тари

14 цаг 43 мин
О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

Ерөнхий сайдын 2025 оны хоёрдугаар сарын 17-ны захирамжаар Тавантолгойн бүлэг орды

14 цаг 43 мин
Жагсаал цуглааны тухай хууль жагсагчдыг хамгаалж чадаж байна уу?

“Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийг хамгаалсан бүтээлийнхээ энэ удаагийн нийтлэлийг УИХ-д өргөн бариад байгаа Жагсаал цуглаан хийх

14 цаг 43 мин
“Мөнх амь”-ийн амлалт шингэсэн алгасал баярын ариун цугларалтыг Бурханы сүм зохион байгууллаа

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү-Чоль, цаашид

Өчигдөр 16 цаг 49 мин
“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” улс төрийн тогтолцоог өөрчилнө

“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” байгуулагдаж байгаагаа зарлаж, холбооны гишүүд “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Өчигдөр 16 цаг 24 мин
“Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн мэдээлэл хийх боломжгүй”

Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д нөхцөл байдлын

Өчигдөр 15 цаг 35 мин
“Энэ хэргийн ард хууль хяналтынхан болон улс төрчид гээд гэмт бүлэглэлүүд байна”

Монгол Улсын Хөгжлийн Банкны өр төлбөрт хураан авсан "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын зарим ба

Өчигдөр 15 цаг 06 мин
“Эрүүл хүнс-эрүүл хүн” аянаар хүнсний чанарын талаар мэдээлэл түгээнэ

Эрүүл хүнс бол аюулгүй амьдралын баталгаа. Энэ ч утгаараа “хоол бол эм” гэж хоол үйлдвэрлэлийн салбарынхан хэлдэг. Гэвч манай

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Тогосмаа: Татварын хэрэг маргааныг бууруулахад анхаарч ажиллана

Татварын алба, татвар төлөгч хооронд маргааныг бууруулах мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилл

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь гишүүдийнхээ дунд суудаг болох хуулийн төсөл өргөн барина

УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж, хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар УИХ-ын хавар, н

Өчигдөр 06 цаг 00 мин