ХӨСҮТ: “Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд зургаан хувьтай байна”

2025-02-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УРТНАСАН

Үндэсний түвшинд вирус судлалын тандалт хийхэд оролцсон хүмүүсийн 46 хувьд нь амьсгалын замын вирусийн тархалт илэрчээ. Энэ нь өмнөх долоо хоногийн судалгаатай харьцуулахад 19 хувиар буурсан үзүүлэлттэй. Түүнчлэн томуу төст өвчин үүсгэгч вирус болон риновирус буюу цочмог халдварт өвчний илрэлт 14 хувиар багассан. Хүйтэн сэрүүний улиралд ихээр дэгддэг томуу төст өвчний төрлийн эмгэг төрүүлэгчдийн нэг коронавирус43 вирус бүртгэгдсэн ч илрэлц нь мөн бага байна.

 

Амбулаторийн үзлэгээр томуу, томуу төст өвчний өвчлөлийг 1-3 хувиар нэмэгдсэн гэж үзэж байна

-Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин зургаан хувийг эзэлж байгааг амбулаторийн үзлэгээр тогтоосон. Амьсгалын замын цочмог хүнд халдварт өвчин буюу уушгины үрэвслийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 21 хувь эзэлж байна. Амбулаторийн үзлэгийг өмнөх долоо хоногийн судалгаатай харьцуулахад 1-3 хувиар нэмэгдсэн. Үүнийг хүүхдийн байгууллагын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Судалгаанаас харахад томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу улбар шар түвшинд байгаа.

-Аймгуудаар авч үзвэл хоёр аймаг идэвхжилийн шар түвшинд, бусад нь алаг цоог түвшинд байна. Мөн Багануур дүүрэг өвчлөл өндөртэй байгаа бол бусад дүүргүүдэд буурч байгаа зүй тогтол ажиглагдсан. Томуу, томуу төст өвчнөөр өвдөж байгаа хүмүүсийн 68 орчим хувь нь 15 хүртэлх насныхан, 40 орчим хувь нь таван насныхан байна. Амьсгалын замын цочмог халдварт өвчин 15 насныханд их тохиолдож байгаа бол томуу, томуу төст өвчний илэрц 5-9 насныхны дунд их. Улсын хэмжээнд 719 ор дэлгэсэн ч сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор орны ачаалал нэмэгдэх магадлалтай учраас нэмэлт орнуудаа буулгаагүй бэлэн байдалд ажиллаж байна. 

 

Сошиалд шинжлэх ухааны үндэслэлгүйгээр менингококкт өвчний талаарх мэдээлэл тараахгүй байхыг ХӨСҮТ-өөс уриаллаа.

-“Халдварт өвчлөлийн талаар хуурамч мэдээлэл тарааснаар нийгэмд тайван бус сөрөг байдал үүсгэх эрсдэлтэй. Мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч байхыг зөвлөж байна. 2025 он гарснаас хойш Налайх дүүрэгт менингококктын нэг тохиолдол батлагдаж нас барсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж хэвтэн эмчлүүлж байгаа. Биеийн байдал дунд зэргийн, тууралт нэмэгдээгүй тогтвортой, эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4-6-ны хооронд гарна. Менингококкт халдварын вакциныг голомт илэрсэн тохиолдолд хийдэг. 2-8 хоногийн хооронд хоолой орчимд байршдаг менингококктын халдвараас сэргийлэх хамгийн тохиромжтой арга нь хоолойгоо зайлах юм. Энэ төрлийн халдвар нь маш цөөн гардаг бөгөөд үйл явц нь хурдан учраас эмч нарт мэдээлэл өгөх зорилгоор гурван удаагийн цахим сургалтыг явуулсан. Улаанбаатар хотын хэмжээнд ЭМЯ-ны сайдын зөвлөмжөөр цусархаг тууралт гарсан тохиолдолд ХӨСҮТ хүлээн авч ялган оношилгоог хийж байгаа” гэсэн мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө.

Эх сурвалж: polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17