Гэрэл зургийг © Л.Батдорж / "ЗУУНЫ МЭДЭЭ"
Монгол Улсын Соёлын яамны сапаачилгаар Өндөр Гэгээн Занабазарын хосгүй үнэт өв цутгуур баримлын цуглуулгаас “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг нэгэн чуулган болгож анх удаа дэлгэн толилуулж байна. Өндөр Гэгээний мутраар бүтээгдсэн Хорин нэгэн дара эхийг олон нийтэд толилуулах, түүний урлагийн болон соёлын үнэт өвийг тайлбарлан танилцуулахад үзэсгэлэнгийн зорилго оршино.