Д.Лянхуа: Төрийн албаны халаа, сэлгээ, чадваргүй удирдлагаас болж төслүүд гацдаг

2021-10-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор Монгол Улсын Эрдмийн их сургуулийн Боловсролын эрдмийн сургуулийн захирал, доктор Ph.D Д.Лянхуаг оролцлоо. Тэрбээр “Зууны мэдээ” сонинд “Боловсролын салбар дахь төслүүдийг хэрэгжүүлэх үе шатанд гарсан түгээмэл хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлууд нь төслийн худалдан авах үйл ажиллагаа, зөвлөх үйлчилгээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ, удирдлагын чадавхи, багийн үйл ажиллагаан дээр илүү ажиглагдаж байна.Тухайлбал, төслийн худалдан авах үйл ажиллагаа, зөвлөх үйлчилгээг авч үзэхэд, тухайн үеийн нэрээр буюу БШУЯ-ны ихэнх төслийн худалдан авалт нь төслийн хэрэгжилтэд нөлөөлж, цаг хугацаандаа хэрэгжиж дуусахгүй сунгах болон санхүүгийн зарцуулалтад  нөлөөлдөг гол шалтгааны нэг болж байна.  Ялангуяа, хөнгөлөлттэй зээлийн төслүүд төлөвлөсөн цаг хугацаандаа хэрэгжихгүй байгаа нь тулгамдсан асуудал болоод байна.

Түүнчлэн зөвлөх үйлчилгээний хувьд ч гадаад, дотоодын фирм болон хувь зөвлөхүүдийг сонгон шалгаруулахад хугацаа их шаарддаг. Зарим тохиолдолд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр санал өгсөн гадаад, дотоодын  байгууллага, хувь зөвлөхүүд шаардлага хангаагүйгээс сайжруулах нөхцөлтэй буцаах, сонгох тендерийг дахин зарладаг. Ийнхүү  худалдан авалт, зөвлөх үйлчилгээ нь төсөл амжилттай хэрэгжихэд ихээхэн эрсдэл дагуулдаг.

Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний хувьд БШУЯ, төсөл санхүүжүүлдэг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хоорондын зохицуулалт болон хяналтын тогтолцоог сайжруулах шаардлага ч зүй ёсоор урган гарч байна. Учир нь эдгээр хоёр байгууллага тухайн төслийн үнэлгээг тус тусдаа хийдэг. Цаашид төслийн  хяналт-шинжилгээ, үнэлгээг хамтран хийж, нэгдсэн дүгнэлт гаргах нь олон ач холбогдолтой. Мөн төслийн үнэлгээний хамрах хүрээг өргөжүүлэхэд ихээхэн тус дэмтэй юм. Түүнчлэн зарим төсөл төлөвлөсөн хугацаандаа хэрэгжихгүй, удааширч буй шалтгааныг цаг алдалгүй судлан, тогтоож хяналт-шинжилгээ, үнэлгээний тайландаа тусган төслийн Удирдах хороонд танилцуулах, хэлэлцүүлэг хийн  асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхэд БШУЯ, Төслийг хэрэгжүүлдэг нэгжүүд  санаачилгатай, үр дүнтэй ажиллаж чадахгүй байна.

Боловсролын салбарын төслүүдийн хэрэгжилтийг боловсронгуй болгоход анхаарах гол асуудлын нэг нь  төсөл хэрэгжүүлдэг  мэргэжлийн, чадварлаг баг ажиллуулах юм. Удирдлага, зохион байгуулалттай баг нь төслийн зорилгын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн гишүүн бүр өөрийнхөө үүрэг хариуцлага, давуу тал, мэдлэг, боловсролоо дайчлахын зэрэгцээ багаар хамтран ажиллах чадвартай  байх шаардлага тавигдаж байна. Судалгааны явцад төсөл хэрэгжүүлсэн багийн хамтын үйл ажиллагаа хангалтгүй байснаар зохицуулагч, мэргэжилтнүүд тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй болж олон удаа солигддог  нь  хэрэгжилтэд ихээхэн сөргөөр нөлөөлжээ. Жишээлбэл,  АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн  “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл” нь 2012-2016 онд таван  жилийн хугацаанд хэрэгжих  байсан ч  хугацаагаа гурван жилээр сунгасан нь хэрэгжилт асуудалтайг илэрхийлж байна. Мөн БШУЯ-ны бүтцийн өөрчлөлтөөс улбаатай төрийн албан хаагчийн халаа, сэлгээ,  төслийн удирдлагын чадавх, төсөл хэрэгжүүлдэг нэгжийн хүний нөөцийн дутагдал, худалдан авалт, зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг цаг хугацаанд нь илрүүлж шийдвэрлээгүйгээс төслийн хугацаа  сунгагдаж, гурван жилээр хоцорсон нь ялангуяа зээлийн төслүүд дээр илүү анхаарал хандуулж, хариуцлагаа нэмэгдүүлж ажиллах шаардлагатайг харуулж байна. Энэхүү тулгамдсан асуудлуудыг үүсгэж байгаа шалтгааныг бодитой харж, цаашид гаргахгүй байх нь олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэж, улмаар Монголын боловсролын чанар сайжрахад хувь нэмрээ оруулах  юм” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

2025-04-04
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 2 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

3 цаг 2 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

17 цаг 7 мин
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

21 цаг 28 мин
Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

21 цаг 40 мин
Тойм: Д.Трампын тарифын эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийлүүлж буй үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд

Уржигдар 07 цаг 00 мин
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.  

2025-04-04
Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

2025-04-04
УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

2025-04-04
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

2025-04-04
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 2 мин