ХХААХҮЯ: Нарийн ногооны нийлүүлэлтэд “шок” үүсэх эрсдэлтэй

2021-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 Хил гаалийн байдлаас шалтгаалан хүнсний бүтээгдэхүүний татан авалтад үүсэж буй асуудлын талаар Хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын улмаас урд хөршийн хил дээр үүсээд байгаа сааталтай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх, нөөцийг нь бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулах үүрэг авлаа Ингээд хил гаалиар хадгалалтын хугацаа багатай хүнсний бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж, арга хэмжээ авах зорилготой Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдлаа. Өнгөрсөн онд Засгийн газраас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон элсэн чихэр, будааг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр дөрөвдүгээр сараас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин өссөн. Үүний үр дүнд бид үнийг тогтвортой байлгах нөхцөл бүрдсэн байв. Гэвч зургаадугаар сараас олон улсын тээвэрлэлт саатсантай холбоотойгоор гаднаас захиалаад татахад блээн болсон байсан бүтээгдэхүүнүүд хилийн цаана буюу импортлогч оронд хадгалагдаж байна. Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдолд ороогүй. Гол нь Эрээний хил гааль хаагдсантай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлтийн асуудалд “шок” үүсэх эрсдэл харагдаж байна. Учир нь Эрээн боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна. Харин цагаан будаа, элсэн чихэр гэх мэт бүтээгдэхүүн 20-42 хоногийн нөөцтэй буюу зохистой түвшинд байгаа. Бид богино хугацаанд арга хэмжээ авч чадвал дээрх бүтээгдэхүүний нөөцөд цаашид асуудал үүсэхгүй гэсэн дүгнэлттэй байна. Ажлын хэсэг ойрын хугацаанд хүнсний бүтээгдэхүүнийг тусгай горимоор нэвтрүүлэх боломжуудыг судалж, хамтын шийдэл гаргахаар ажиллаж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 15 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 27 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 33 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 35 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

9 цаг 53 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

9 цаг 53 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18