М.Буяндэлгэр: Газрын гэрчилгээг цахимаар хэвлэснээр 58.5 сая төгрөг хэмнэсэн

2021-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр  газрын харилцааны цахим системийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж байгууллага газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа газрын харилцааны цахим системээс үнэ төлбөргүй өөрсдөө хэвлэж авдаг болсон. Энэ талаарх ажлын хэсгийн мэдээллийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  Ерөнхий сайдын захирамжаар авлигын индексийг бууруулах ажлын хэсэг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд газрын харилцааны салбарт байгаа шаардлагагүй гарын үсгийг цөөлөх, хий дарааллыг бууруулах, шат дамжлагыг цөөлөх чиглэлийн хүрээнд дээрх систем боловсруулагдсан. Аравдугаар сарын 1-нээс Газрын харилцаа цахим шилжилт сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2,983 иргэн, ААН байгууллага газрын гэрчилгээг цахимаар хэвлэж авсан байна. Үүний үр дүнд 58.5 сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл өмнө нь газрын гэрчилгээ үнэт цаасан дээр хэвлэгдэж байсан бол одоо гэрээсээ А4-ийн цаасаар хэвлэдэг болсноор улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй болсон гэсэн үг. Манай байгууллага жилд дунджаар 1.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны шимтгэл төлдөг байсан" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 18 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 30 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 36 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 38 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

9 цаг 56 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

9 цаг 56 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18