Илон маскын жиргээ “Shina inu”-г огцом өсгөв

2021-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Криптовалютын зах зээлийн сонирхолтой мэдээ, мэдээллүүдийг хүргэх “Coinmarket” шинэхэн булангаа танилцуулж байна. Энэ удаагийн дугаарт өнгөрсөн долоо хоногт “пуужин” шиг өсөлтийг үзүүлсэн шинэ, сонирхолтой койн болох “Shiba inu”-ыг онцлов. “Shiba inu” /SHIB/ нь хошигнолоос үүдэн гарсан гэдгээрээ нийтэд танигдсан “Dogecoin” \DOGE\-ийн өөр нэгэн хувилбар юм. Энэ нь “Ethereum” блокчэйнд суурилан гарсан. “Shiba inu” койны гол онцлог нь олон нийтэд хүртээмжтэй байдал юм. Учир нь “Bitcoin”-ы тоо ширхэг нь цөөн, хязгаарлагдмал байхаар бүтээгдсэн бол “Shiba inu” нь зориудаар олон тоо ширхэгтэй, хүртээмжтэй байхаар 1000 их наяд ширхэг бүтээгдсэн байна. Одоогийн байдлаар нийт 395 их наяд орчим “Shiba inu” койн эргэлтэд байгаа юм. “Shiba inu” койн өнгөрсөн долоо хоногт түүхэн өсөлтийг үзүүлсэн. Учир нь ганц л жиргээгээрээ криптовалютын зах зээлийг донсолгодог Илон Маскын Локи гэх нохойны зургийг тавьснаар “Shiba inu” койны ханш 30 хувиар “пуужиндсан” юм. 
 “Shiba inu” койн нь “Doge” койноос ялгаатай нь “Ethereum” дээр суурилсан учир “Ethereum”-ийн экосистемийн бизнесүүдтэй нийцэн ажиллаж чаддаг аж. Тухайлбал, “Coinbase”, “Metamask” зэрэг “Etheruem”-ийн хэтэвчүүдэд байршдаг. Мөн “UniSwap” шиг төвлөрсөн бус бирж дээр арилжаалагддаг. Түүнчлэн, хадгаламж, зээл, NFT үйлчилгээг санал болгож буй “Ethereum” суурьтай “DeFi” аппликэйшнууд дээр ашиглаж болох давуу талтай. Крипто сонирхогчид бага дүнгээр олон сая ширхэг “Shiba inu” койн авч болдог учир уг койныг ихэд сонирхон арилжаа хийдэг байна. Одоогийн байдлаар “Shina inu” койны ханш 0.22 хувиар унаж 0.000027 ам.доллар болжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.13 ЛХАГВА № 201 (6678)

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 42 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 54 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 0 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 2 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 20 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 20 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18