БХБЯ: Төмөр хийц 81, дулаалгын материалын үнэ 92 хувиар өссөн

2021-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Барилга хот байгуулалтын яамнаас улсын төвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр барилгын материалын үнийн өсөлтийг хэрхэн тооцох талаар мэдээлэл хийлээ. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга "Арматур, түүнтэй холбоотой төмөр хийцүүд 81 хувь, дулаалгын материалууд 92 хувь, тоосго 32 хувь, мод, модон материалын үнэ 70 орчим хувиар өссөн. Энэ өсөлтийг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа барилга байгууламж дээр хэрхэн тооцох аргачлалыг урьдчилсан байдлаар тооцоолж гаргалаа.  Барилгын материалтай холбоотой үнийн өсөлт 36-40 хувь байна гэдгийг хоёр эх үүсвэр, аргачлалаар тооцож гаргасан. Ингээд үнийн өсөлтийг урьдчилсан байдлаар тогтоосон.

Үнийн өсөлт ямар хугацаанд үргэлжилж байгааг харгалзаж, он дамнан хэрэгжээд явах төсөл хөтөлбөрүүд дээр үнийн индексээ бариад ажиллая гэж байгаа. Жишээлбэл, барилга угсралтын ажил нь 2021 онд эхэлсэн бол энэ жилдээ өсөлттэй тооцоод цаашдаа үнийн индексээ бариад явна. 2021 онд дуусаж байгаа барилга байгууламжийн хувьд үнийн өсөлтийг нь тооцохоор болсон. Үүн дээр бид төсвийн асуудал хариуцсан төв байгууллагатайгаа маш сайн хамтарч ажиллаж байгаа. Сангийн яам нэлээн дэмжиж ажиллаж байна.  Барилгын материалын өсөлт улсын төсөвт ямар хэмжээний ачаалал үзүүлэхийг ҮСХ-ны зарлаж байгаа үнийн индексээр бодоод үзэхээр 360 гаруй төслийн 204 тэрбум төгрөг төсөв дээр очихоор байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт 1,000 гаруй төсөл бий. Дээр дурдсан 360 төсөл нь боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтууд юм” гэлээ. Үнэ үнэхээр өссөн үү, эсвэл хомсдолтой холбоотой огцом өсөөд бууж байна уу, хөөсрөл байна уу гэдгийг холбогдох байгууллагатай хамтраад ажлын хэсэг байгуулаад ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 50 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 3 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 9 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 11 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 29 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 29 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18