Ирэх оны төсөвт өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэнэ

2021-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАРГАЛ

Цар тахал эдийн засаг, төсвийн гүйцэтгэлд хүндрэл учруулсаар байна. Тухайлбал, нийслэлийн зарим дүүрэгт төсвийн төлөвлөгөө бүрэн биелэгдсэн бол зарим дүүрэгт тасалджээ. Энэ талаар НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороо хуралдаж нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай болон ирэх оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн “2020 онд эдийн засаг, санхүүгийн хүндхэн сорилттой тулгарсан. Төсвийн төлөвлөгөө төрөл тус бүр дээр тасарсан байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөлөл 2020 оны төсөвт тусаад зогсоогүй 2021 онд ч сайнгүй нөлөө үзүүллээ. Төсвийн төлөвлөгөөг зарим дүүрэг амжилттай сайн биелүүлсэн бол зарим дүүрэгт маш өндөр дүнтэй тасалдсан” гэв. Түүнчлэн татварын орлого 2020 онд төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй байна. Энэ нь хөл хорио, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа доголдсонтой холбоотой юм. Мөн урсгал болон хөрөнгө оруулалтын зардал ч төлөвлөсөн хэмжээгээр биелээгүй зэрэг төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал үүсээд байгаа аж. 
Тиймээс нийслэлийн төсвийн орлого, бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, төсвөөс татаас авдаг дөрвөн дүүрэг болон нийтийн тээврийн салбарын татаасыг бууруулах боломжийг судалж, урсгал зардлыг багасгаж, хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хуралдаанаар онцлов. Түүнчлэн нийслэлийн төсөвт шинэчлэл хийж цар тахлын онцгой нөхцөлд тохирсон төсөв боловсруулахыг холбогдох алба, агентлагт үүрэг болголоо. Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг  аравдугаар сарын 7-нд НИТХ-ын хурлаар  үргэлжилнэ.

 Эх сурвалж:www.polit.mn

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 56 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 9 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 15 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 17 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 35 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 35 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18