Залуус аа, Байгаль орчны төслүүдэд нэгдээрэй

2021-09-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Монгол оронд цөлжилт эрчимтэй явагдаж нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн. Үүний 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй холбоотой бол 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэсэн тоон үзүүлэлт байдаг. Хэрэв цөлжилт энэ хэвээрээ үргэлжилбэл манай орны 92 хувь цөлжих судалгаа ч гарчээ. Тэгэхээр байгаль орчны асуудал нь зөвхөн энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн биш иргэн бүрийн анхаарах ёстой асуудал болоод байгаа юм. Тэгвэл байгаль орчноо хамгаалах үйлсэд залуусын нэгдэх боломжтой төсөл, байгууллагуудыг танилцуулж байна. 

“Ecomind” экологийн боловсрол олгоно

“Ecomind” нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлж буй шинэ байгууллага юм. Энэ байгууллагад их, дээд сургуулийн экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб, байгаль орчны чиглэлийн компани, оюутны холбоод хамтарч байгаа аж. Өнөөдрөөс хөтөлбөрийн албан ёсны үйл ажиллагаа эхэлж байгаа юм. “Ecomind” хөтөлбөр залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Үүний хүрээнд экологийн боловсрол олгох сургалт, төслүүдийг эхлүүлэх юм байна. Хамрагдахыг хүссэн залуус “Eco mind” цахим хуудас дээрх бүртгэлийн холбоосоор орж бүртгүүлснээр байгаль орчноо хамгаалах, экологийн боловсролтой залуу үеийг бэлдэх үйлсэд нэгдэх боломжтой. Бүртгэл аравдугаар сарын 1-17-ныг хүртэл үргэлжилнэ. 

“Шамбала 2056” энэ онд 50 мянган мод тарина

Говийн бүсийг ойжуулах том ажлыг эхлүүлсэн “Шамбала 2056 Инженерийн суурин, Говийн ирээдүйг бүтээх нь 2.0” төслийнхөн энэ онд 50 мянган мод тарихаар ажиллаж байна. Дорноговь аймгийн Эрдэнэ суманд буюу Дорнын их говьд “Шамбала 2056” нэртэй ногоон бүс байгуулж, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай инженерийн суурин байгуулах зорилготой. Төсөлд хамрагдаж цөлжилттэй бодитой тэмцэх хүсэлтэй залуус “Шамбала 2056” төслийн цахим хуудсаар холбогдож өөрийн хайлаас модыг тариулах боломжтой. Үнэ 35 мянган төгрөг. Үүнд мод тарих нүх ухалт, бортоготой мод, хашаа, усалгаа, таван жилийн арчилгааны зардал багтсан. Мөн байгууллагууд худаг гаргах, сэргээгдэх эрчим хүч, усалгааны систем зэрэг бүтээн байгуулалтын ажилд туслалцаа үзүүлэх боломжтой. “Шамбала 2056” төслийнхөн 2030 он хүртэл бүрэн арчилгаа, усалгаатай 1 сая мод тарих зорилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Одоогийн байдлаар Их Монгол Улс байгуулагдсаны 815 жилийн ойд зориулж цөлжилттэй бүсэд “Урлаг технологийн Эзэнт гүрэн” лэнд арт бүтээн байгуулалт хийхээр 27 мянган мод тарьж байгаа юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.30 ПҮРЭВ № 192 (6669)

Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

2 цаг 16 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 40 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

4 цаг 12 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

4 цаг 36 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

5 цаг 50 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

8 цаг 19 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

13 цаг 6 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

13 цаг 6 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

13 цаг 6 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Өчигдөр 18 цаг 15 мин