З.Батцэцэг
Анкара Крымд болсон Төрийн Думын сонгуулийг хууль бус гэж үзэж байна гэж Туркийн Гадаад хэргийн яам мэдэгдэв. “Турк Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжсээр байгаа бөгөөд ОХУ Крымийг өөртөө нэгтгэснийг хууль бус гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор 2021 оны есдүгээр сарын 17-19-нд Крымд Төрийн Думын сонгууль явуулах нь хууль ёсны хүчингүй болно” гэж Туркийн Гадаад хэргийн яам онцлов. Украины Аюулгүй байдлын алба (SBU) нь Крымын нутаг дэвсгэрт Төрийн Думын сонгууль болж байгаатай холбогдуулан "Эх орноосоо урвасан" гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар өмнө нь мэдэгдэж байсан. Тус албаны албан ёсны төлөөлөгчдийн мэдээлж буйгаар энэ "хуурамч санал хураалтад" оролцсон бүх хүнийг баримтжуулах болно. Буруутай этгээдүүдэд 12-15 жилийн хорих ял оноож магадгүй гэжээ.
Эх сурвалж www.news.ru