АНУ-ыг зорьсон Латин Америкийн дүрвэгчдийг буцаана

2021-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

АНУ-ын Техас мужийн Дел Рио хотыг Мексикийн Сьюдад Акуна хоттой холбодог гүүрийн дор 10 мянга гаруй дүрвэгч цугларчээ. Тэд Латин Америкийн орнуудаас АНУ-ыг зорьж ирсэн хүмүүс юм. Дүрвэгчдийг байрлуулах, хоол хүнсээр хангах хүнд асуудал орон нутгийн эрх баригчдад тулгараад байна. АНУ-ын засаг захиргаа ням гарагаас эхлэн дүрвэгчдийг эх оронд нь буцаах нислэгүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэхдээ дүрвэгчдээ улс орнууд хүлээн авахыг зөвшөөрөх эсэхээс бүх зүйл шалтгаалах юм. АНУ-ын Хил, гаалийн хамгаалалтын алба өнгөрсөн долоо хоногт 400 орчим ажилтныг Дел Рио хотод нэмж илгээжээ. 35 мянга орчим оршин суугчтай Дел Рио хотын дарга Бруно Лозано дүрвэгчдийн нүүдлийг “Өмнө үзэгдээгүй явдал” гэж нэрлээд хотдоо онц байдал зарласан байна.Дүрвэгчдийн ихэнх  нь Хайти улсын иргэд бол үлдсэн нь Куба, Перу, Венесуэль, Никарагуагийн иргэд байна. 2010 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа Хайти улсаас олон хүн Латин Америкийн орнууд руу дүрвэсэн юм. Тэдний зарим нь АНУ-Мексикийн хил дээр ирээд байгаа  нь энэ юм. Он гарсаар Мексикээр дамжин ирэх дүрвэгчдийн тоо эрс нэмэгдсэн нь ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа цагаачлалын бодлогоо зөөлрүүлж магадгүй гэсэн хүлээлттэй холбоотой юм. Зөвхөн долдугаар сард АНУ-Мексикийн хил дээр баривчлагдсан дүрвэгчдийн тоо сүүлийн 21 жилийн хугацаанд анх удаа 200 мянга давсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.20  ДАВАА № 184 (6661)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин