Хамгийн анхны криптовалютуудын нэг “Litecoin”

2021-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Криптовалютын зах зээлийн сонирхолтой мэдээ, мэдээллүүдийг хүргэх “Coinmarket” шинэхэн булангаа танилцуулж байна. Энэ удаагийн дугаарт тус зах зээлийн томоохон төлөөлөгч “Litecoin”-ыг онцолж байна. “Litecoin” бол виртуал хөрөнгийн зах зээлийн хамгийн анхны валютуудын нэг юм. Тухайлбал, “Litecoin”-ыг “Google”, “Coinbase”-ийн инженер асан Charlie Lee 2011 онд анх гаргаж байсан. Charlie Lee нь 2017 оны зургадугаар сард “Coinbase” дахь албан тушаалаа орхиж, “Litecoin”-ийг хариуцах үүрэг хүлээсэн бөгөөд одоогоор “Litecoin”-ын хөгжлийг хариуцаж, санхүүжүүлдэг “Litecoin” сангийн тэргүүн юм.
“Litecoin” нь Биткойнтой төстэй, ижил кодыг ашигладаг боловч Биткойноос илүү хямд бөгөөд хурдан байдгаараа онцлог. “Litecoin” нь хил дамнасан гүйлгээг хөнгөвчлөх, дижитал төлбөрийн системийг сайжруулах зорилгоор гарч ирсэн криптовалют юм. Гэхдээ “Litecoin” нь Биткойнтой адил төвлөрсөн эрх мэдэлгүй байдгаараа ялгаатай. Мөн “Litecoin”-ын Биткойноос ялгарах техникийн гол ялгаа нь олборлох алгоритм юм. Энэ нь хэрэглэгчдэд нийтлэг тоног төхөөрөмжөөр олборлолт хийх үйл явцыг хялбар болгодог.
“Litecoin” нь өнгөрсөн тавдугаар сард 2013 оны түүхэн өсөлтөө давж 350 долларт хүрч байв. Мөн “Reuters” агентлаг “АНУ төдийгүй дэлхийн хамгийн том хүнсний дэлгүүр болох Walmart нь Litecoin-той хамтрах болсноо зарлалаа” гэж зөрүүтэй мэдээлэл түгээсэн. Хуурамч мэдээний улмаас “Litecoin”-ын ханш 20 хувиар өсч 170 ам.доллараас 234 ам.долларт хүртэл өссөн боловч удалгүй эргэн унаж 170 ам.доллар болсон байна.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2021.9.15 ЛХАГВА № 181 (6658)

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 9 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 21 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 27 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 29 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

9 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

9 цаг 47 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18