Бэлчээрийн даац гамшиг, цөлжилт нүүрлэх шалтгаан болж байна

2021-09-10
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Мал аж ахуй бол манай улсын эдийн засгийн гол тулгуурын нэг төдийгүй уламжлагдан ирсэн монгол ахуй, өв соёл юм. Манай улсын нийт газар нутгийн 70  гаруй хувийг малын бэлчээрийн зориулалтаар ашигладаг. Гэвч хамгийн сүүлийн үеийн судалгааны дүгнэлтээс үзэхэд бэлчээрийн 65 хувь нь талхлагдсан байна.  Тухайлбал, нийт бэлчээр нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац 1-3 дахин, 25 орчим хувьд нь 3-5 дахин, 20 орчимд хувьд нь олон дахин хэтэрсэн судалгаа байна. Бэлчээрийн даацын хэтрэлт, талхлагдал нь эмзэг, нимгэн хөрстэй манай улсын хувьд ган зудын давтамж ихсэж, цөлжилт нүүрлэх гол шалтгаан болоод байгаа юм. Сүүлийн 20 жилд гэхэд л уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан цаг агаарын гамшигт үзэгдэл өмнөх 10 жилтэй харьцуулахад  хоёр дахин нэмэгдсэн. Тиймээс мал аж ахуйн зөв менежмент, бэлчээрийн зүй зохистой ашиглалтаас тал нутгийн экосистемийн асуудал бүрэн хамаарч байна. Эдгээр олон асуудлыг шийдвэрлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн бэлчээрийн доройтлыг багасгаж бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий Ногоон алт, Малын эрүүл мэнд  урт хугацааны хөгжлийн төслийг хэрэгжүүлсэн.  Тэгвэл 17 жил хэрэгжсэн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийг Монгол Улсын Засгийн газар, түүний харъяа байгууллага, аймгуудад хүлээлгэн өгч, Монголын Бэлчээрийн IV форумыг зохион байгууллаа. Бэлчээрийн даацыг бууруулах, тоонд биш чанарт төвлөрсөн мал аж ахуйн зөв менежментийг төлөвшүүлэхэд чиглэсэн илтгэлүүдээс онцлон хүргэе.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Бэлчээрийн газрын асуудлыг зохицуулах хуультай болно

-Бэлчээр, газартай холбоотой асуудлыг зохицуулах, бие даасан хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Бэлчээрийн талаарх үндэсний зөвлөлдөх санал асуулга” зөвлөгөөнийг УИХ-аас санаачлан хэрэгжүүлэхээр болсон. Зөвлөгөөнөөр бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, өмчлөл, талуудын оролцоог хангах зэрэг асуудлыг олон нийтийн саналыг авч нэгтгэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр УИХ-аас төлөвлөн ажиллаж байна. Малын ашиг шимийг дээшлүүлэхээс илүүтэй тоо толгойд суурилсан эдийн засгийн буруу хандлага сөргөөр нөлөөлж байна. Тйимээс бэлчээрийн даац, төлөв байдлын үнэлгээнд тулгуурлан сүргийн бүтцийг тохируулах эдийн засгийн зөв хөшүүргийг төрөөс шийдвэрлэх нь зүйтэй. Нэн ялангуяа бэлчээр, тэжээл, усан хангамжийг зохистой ашиглах, хамгаалах, менежментийн бодлогыг боловсронгуй болгох шаардлагатай. Мөн бэлчээрийн чанарт өөрчлөлт үзүүлэх үүднээс 200 гаруй га талбайд малын тэжээл тариалж төрөөс дэмжихээр болсон.

 

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хорнадагийн судалгааны төвийн захирал Брандон Бестелмэйр: 

Экосистемийн үйлчилгээний менежментийн зорилго нь олон нийтэд суурилсан хүртээмжтэй байх ёстой

-Бэлчээр доройтсоноор урт хугацааны олон сөрөг үр дагавар гардаг. Тиймээс экосистемийн үйлчилгээг зохицуулж, хэвийн хэмжээнд байлгах нь зүйтэй. Экосистемийн үйлчилгээний менежментийн зорилго нь олон нийтэд суурилсан хүртээмжтэй байх ёстой байдаг. Нутгийн малчдыг хамтын менежтентэд оруулж бэлчээрийн хилийг тодорхой болгож өгснөөр хэрэгцээг тодорхойлж гэрээ байгуулах, экосистемийг нөхөн сэргээх төлөвлөгөө гаргах гэсэн арга замаар экосистемийг нөхөн сэргээх нь чухал. Түүнчлэн бэлчээрийг хамгаалахад төрөөс дэмжих хэрэгтэй. Тухайлбал, бэлчээрийн мониторингийн өгөгдлийн чанар, үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Экосистемийг нөхөн сэргээх, хамгаалахад нүүрстөрөгчийг хөрсөнд барьж тогтоох нь чухал байдаг. Нүүрстөрөгчийг багасгахын тулд экологийн төлөв байдалтай холбоотой хяналт шинжилгээг тооцох хэрэгтэй. Жишээлбэл, АНУ-д уур амьсгал, байршлын хувьд ялгаатай, экологийн янз бүрийн нөхцөлд хөрсний төлөв байдал, салхины элэгдэл олон үзүүлэлтүүдэд хэмжилт хийдэг. Эдгээр тоон мэдээллээ хадгалж мэдээллийн сан үүсгэснээр экосистемийн хамгаалал, нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой. Тэгэхээр экосистемийг хамгаалах, сэргээхэд хамгийн зөв арга зам бол хяналт, шинжилгээний хөтөлбөрийг тогтворжуулах юм. Мөн хяналт, шинжилгээг экосистемийн янз бүрийн газар нутгаас авч энэ хүрээнд ач холбогдлоор нь эрэмбэлэх нь чухал.

 

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн дарга Б.Дөл:

Фото мониторингийн цэгийг нэмэх шаардлагатай

-Фото мониторинг, бэлчээрийн менежмент, газрын төлөвлөлттэй холбоотой цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай хэд хэдэн ажил бий. Тухайлбал, бэлчээрийн мониторингийн цэгийг тогтвортой байлгаж цэгүүдийг нэмэх шаардлагатай байна. Манай Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас фото мониторинг, хээрийн судалгааны чиглэлээр холбогдох төрийн байгууллагууд,  хүний нөөцийг чадавхжуулах сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжтой. Мөн гадаадын оронд амжилттай хэрэгжиж буй туршлагыг монгол орны нөхцөл байдалд тохируулан туршлага солилцоход нээлттэй байх болно. Фото мониторингийн тогтвортой байдлыг хангахад манай агентлагийн зүгээс хоёр асуудлыг дэвшүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, орон нутгийн газрын даамлыг тогтмол мэргэжил арга зүйн сургалтаар хангаж ажиллаж байна. Хоёрдугаарт, серверийн найдвартай байдлыг хангах, тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч байна. Говь, тал хээрийн бүсийн аймгуудад фото мониторингийн судалгааны цэгүүд хол байрласан, цаг хугацаа, санхүү шаарддаг. Гэсэн хэдий ч улсын болон орон нутгийн төсөвт тусгагдаагүй тул санхүүгийн бэрхшээл тулгардаг. Тиймээс энэ чиглэлд мөн анхаарч ажиллана.

 

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын зөвлөх У.Будбаатар:

Egazar.gov.mn гарал үүслийн баталгаа болно

-Бэлчээрийн мэдээллийн систем буюу “Ленд менежер” санг бүрдүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, бэлчээр ашиглалтын хэсэгт улирлын бэлчээрийн хил заагийг бүртгэх, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах, өргөдлийг бүртгэх, захирамж шийдвэрийг бүртгэх, гэрээ үүсгэх түүнийгээ хадгалах гэсэн олон функцыг багтаасан. Үүнтэй уялдуулан олон нийтэд зориулсан нээлттэй бэлчээр ашиглалтын мэдээллийг харж болох цахим хуудсыг /www.egazar.gov.mn/ ажиллуулж байгаа. Эндээс бэлчээрийн фото мониторингийн цэг бүрийн мэдээллийг харж болно. Тухайлбал, бэлчээрийн ургамлын бүрхэц, хэмжээ, сэргэх чадавхийн ангилал, гадаргын хэлбэр, бүс бүслүүрийг харах боломжтой. Энэ систем нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө буюу бэлчээрийн төлөвлөгөө гаргахад суурь мэдээлэл болон ашиглагдах ач холбогдолтой. Мөн улсын хэмжээнд бэлчээрийн төлөв байдлыг хянана. Түүнээс гадна малын гаралтай түүхий эдийг зах зээлд нийлүүлэхэд бэлчээрийн гарал үүслийг батлах нэг шалгуур үзүүлэлт болох юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.10 БААСАН № 178 (6655)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

19 цаг 49 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

19 цаг 49 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

19 цаг 49 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

19 цаг 49 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

19 цаг 49 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

19 цаг 49 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

19 цаг 49 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

19 цаг 49 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

19 цаг 49 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

19 цаг 49 мин