Б.Батбаатар: Эрх баригчид ордонд, иргэд гудамжинд өлсдөг ёсыг халъя

2021-08-19
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Эрс шинэчлэл хөдөлгөөний анхдагчдын нэг, иргэний нийгмийн байгууллагын зүтгэлтэн, улс төр судлаач  Б.Батбаатартай ярилцлаа.

 

-Монголчууд төрд үгээ хүргэхийн тулд Төв талбайд жагсдаг байсан бол сүүлийн үед  Төрийн ордны гадна суулт хийдэг болжээ. Гудамжинд ядарч туйлдаж жагссанаас “Иргэний ордон”-той  болж үзэл бодлоо хүргэдэг байя гэсэн санаачилгыг гаргаж байсны хувьд та ямар дүгнэлт хийж байна?

-Монгол Улс “Хүн хэвлэн нийтлэх,  үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ” гэдгийг тунхагласан Үндсэн хуультай орон. Ардчилсан,  хүмүүнлэг ёс, иргэний нийгмийг  цогцлоон байгуулна гэсэн тунхаг уриатай.  1992 онд ийм Үндсэн хуулийг баталсан. Харин  иргэн хүн үзэл бодлоо яаж илэрхийлэх ёстой вэ, ямар  арга хэлбэр байх вэ гэдэг тал дээр гаргалгааг нь  хийлгүй дутуу орхисон юм болов уу. Тэгэхээр иргэд үзэл бодлоо илэрхийлэхийн тулд талбай дээр очоод хашгирах ёстой юм уу, эсвэл хэвлэлд ярилцлага өгөөд болчих юм уу.

Энэ талаар тодорхой зүйл заалт байдаггүй. Өрх гэр бүл бий болоход эр эм хоёр юуны өмнө орох орон ойчих аягатай болох гэж зүтгэдэг. Үр хүүхдээ насанд хүрч амьдрал зохиоход орон гэрийг нь бэлдэж, өмч хөрөнгийг нь тасалж  өгдөг. Гэтэл Монгол Улсын иргэн цуглах, үзэл бодлоо илэрхийлэхэд зайлшгүй орох байр, суух газар, өөрөөр хэлбэл орон гэр хэрэгтэй гэдэг нь харагддаг. Монголын нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд энэ талаар ямар ч арга хэмжээ авалгүй явж ирсэн. Энэ талаар иргэд  ямар ч ойлголтгүй явж ирлээ. Иргэд чөлөөтэй цуглаж, үзэл бодлоо ярьж, санал солилцож, илэрхийлж байх газар хэрэгтэй. Үүнийг  би одоогоос арав гаруй жилийн өмнөөс бодож,  тухайн газрын хэв загвар ямар байх вэ, доторх байдал ямар байх вэ гэж зураг төслийг нь хүртэл гаргаж үзэж байсан. Мөн энэ тухайгаа хэвлэлд анх ам нээж, сэтгүүлчид хүний доторхийг уудалж, бас сэтгэдэг, учраас  энэ үзэл бодлыг цааш дэмжин дэлгэрүүлж олны үйл хэрэг болгох болов уу гэдэг үүднээс ярилцлага өгч байсан. “Иргэний ордон” ямар зорилготой вэ гэвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх өргөө байх юм. Одоо ч энэ хэрэгтэй, алийн болгон эрх баригчид Төрийн ордонд тарвалзаж, жирийн иргэд гудамжинд өлсгөлөн зарлаж, жагсч тэмцэж, хүйтэнд хөрч халуунд халж ядарч зүдэрч байх  ёстой юм бэ. Энэ байдлыг өөрчлөх ёстой.

-Зарим хүн цахим ертөнц хэмээх өргөн талбар нээгдсэн, хэвлэл, мэдээлэл өргөжсөн учраас иргэний ордон хэрэггүй  гэж хэлэх байх?

-Намайг 2008 оноос иргэний ордонтой болох санал гаргаж байхад  цахим орчин гэж байгаагүй. Тиймээс  иргэд  цугладаг, ярилцдаг, зохион байгуулалтад ордог орд өргөөтэй болох нь зүйтэй гэж үзэж санал дэвшүүлж байсан. Гэхдээ өнөөдөр ч гэсэн энэ хэрэгтэй. Хэдийгээр хэвлэл, мэдээлэл өргөжсөн ч нэг талыг барих явдал их бий. Хэвлэл, мэдээллийн дуу хоолойг боож хаадаг байдал өөрчлөгдөөгүй. Цахим ертөнц нээлттэй байгаа ч нэг асуудал болоход   нийгмээ өөрчлөхөд амьд харилцаа чухал. дэлгэцийн цаанаас  хуурамчаар хандалт өсгөдөг, хөөсрүүлдэг, гуйвуулдаг явдал байна. Хэчнээн давалгаалаад байгаа хэрнээ төв талбайд гараад ир гэхэд ирдэг хүний тоо цөөхөн шүү дээ. Тэгэхээр “Иргэний ордон” ард түмний амьдралын толь, том сургууль байх юм. Заавал жагсч цуглах ч бас биш юм, энд би  энгийн жишээ хэлье л дээ. Жишээ нь, Увс аймгаас сайхан цай чанадаг нэг буурал ирлээ гэж бодъё. Түүнийг нь дэлгэрүүлж, сурч авъя гээд цуглахад  “Иргэний ордон”  байвал  хэрэгтэй. Олны дотор ороод  жирийн хүмүүстэй уулзаад ярихад наад санаа чинь зөв юм. Яаж ийж байгаад бүтээх сэн, хамтраад хийх сэн  гэдэг. Хэвлэл, мэдээллээр яриад санал дэвшүүлээд явахаар түүнийг уншиж танилцаад дуугардаг нэг ч төрийн хүн, сайд, дарга гарч ирдэггүй. Сонин уншдаггүй юм болов уу, мэдээ хардаггүй юм байх даа гэтэл хүний санааг хулгайлж янз бүрийн юм хийгээд байгаа харагддаг юм билээ.

-Монголчууд нэгдэж нягтарч чадвал ордон байтугайг барьж уулыг өргөж, усыг эргүүлэх ард түмэн гэлцдэг. Үндэсний бөхийн өргөөг   л гэхэд ард түмний хандиваар босгосон шүү дээ. Тэгэхээр зохион байгуулалт чухал юм шиг ээ?

-Мэдээж ямар нэгэн ажлыг үр дүнд хүргэх,  хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын баг зайлшгүй хэрэгтэй. Иргэний ордонтой болохоор ажил эхэлбэл бид баг гаргаж ач холбогдлыг сурталчилж, төсөл хөтөлбөрөө танилцуулж,  хандивын аян зарлаад иргэдтэй уулзаад явах хэрэгтэй болно. Үүнийг хийх баг байгуулах чухал. Ингээд ирэхээр эдийн засаг шаардагдана. Гэвч  манайхан “хонгилын үзүүрт гэрэл харагдлаа” гээд яваад байдаг сул талтай. Гэхдээ Үндэсний бөхийн өргөөг бүтээж чадсан гавьяа бас бий. Үүнд бөхчүүд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, төр ч дэмжсэн. Гэтэл “Иргэний ордон”-той болъё гэхээр яагаад хэн ч дуугардаггүй нь сонин.  Хэн нэгний эрх ашиг хөндөгдөх гээд байна уу, ялангуяа төрийнхний. Эсвэл тэдний эрх ашгийг, ард түмний эрх ашигтай хамт хангах гээд байна уу. Үүнд 1992 оноос хойш сонгогдсон төрийн түшээд нэг ч үг дуугарч байгаагүй. Уг нь ард түмнээс сонгогдсон  УИХ-ын гишүүн  иргэдээс гарч байгаа саналтай очоод танилцдаг, сонсдог баймаар. Зарим нь ч өөрсдийнх нь эрх ашгийг хөндөх гээд байгаа юм шиг санагдпаг байх. Өөрсдийнх нь эрх ашгийг хөндөх тусмаа нийгэм цэвэрших ёстой  байгаа юм, үүнийг тэд олж хардаггүй.

-Эхнээсээ зөв голдрилоор явсан бол 1990 онд ард түмэн төв талбайд өлсгөлөн зарлаж жагсаад Намын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийг огцруулсны дараа тэр хэлбэрээ хадгалсан “Ард түмний ордон”-г бий болгох байж. Харамсалтай нь,  шинэ нам байгуулж байр савтай болоод, түүнийгээ зарж, түрээслэж ашиг хайгаад явчихаж дээ?

-Намууд ард түмний төлөө гэж хоосон уриан дор  “Ардчиллын ордон”, “Тусгаар тогтноын ордон” гэж гоё нэртэй ордон барьж байгуулаад орцгоосон. Тэр нь тодорхой хэсэг бүлэг хүний эрх ашгийг хангаж байдаг болохоос нийт ард түмний төлөө үйлчилдэггүй. Тэр нь олон байх тусмаа нийгэмд харин ч талцал хагарал авчирч байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Тиймээс “Иргэний ордон”  гэх үү,  “Эв нэгдлийн ордон”  гэмээр юм уу, иргэдийн өргөөг байгуулах нь зүйтэй гэж би боддог.

-Та түрүүнд эрх баригчид иргэдийн саналыг дэмжихгүй, уулздаггүй. Тэгсэн атлаа санаа хулгайлдаг гээд хэлчих шиг болсон. Тэр нь юу билээ?

-Жишээ нь 2008 онд намайг “Иргэний ордон”-той болъё гэж  хэвлэлд ярилцлага өгсний дараа 2009 онд Монголд Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Энэ сонгуулиар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж гарч ирээд “Иргэний танхим” гээчийг байгуулсан. Тэр нь Төрийн ордон дотор, хэдэн давхар хамгаалалттай, иргэн хүн орох ямар ч боломжгүй. Эхэндээ би “Иргэний танхим”-тай болж гэнэ сонсоод баярласан. Жирийн иргэд орж үзэл бодлоо илэрхийлдэг газартай болжээ, Ерөнхийлөгч миний саналыг олж харсан юм болов уу гэж бодсон. Эсвэл тэр хүн  яг надтай адилхан сэтгэсэн ч юм билүү хэн мэдлээ. Ямар ч байсан тэр хүнийг би миний санааг хулгайллаа гэхээс илүү надтай адилхан сэтгэсэн байж болох юм гэж бодсон. Харин яагаад “Иргэний ордон” биш “Иргэний танхим” байгаад, яагаад заавал Төрийн ордон дотор байгуулсан нь өөрөө асуулт. Би нэг удаа явж очоод орох гэж үзсэн. Хамгаалагч нь “Та хаачих гэж байна. Ийшээ орж яах гэж байгаа юм, хэнтэй улузах гэж явна” гэсэн. Хариуд нь би “Монгол Улсын иргэний хувьд иргэний танхимдаа оръё” гэсэн. Гэтэл та албан ажлаар орж болно, түүнээс өөрөөр орох эрхгүй гэж хэлсэн. Тэгэхээр  тэнд  “Дүр эсгэсэн ардчилал” гээч юм   өрнөж байна гэдэг нь ойлгомжтой байгаа биз дээ. Улс төр  судлаачийн хувьд, нийгэмдээ сэтгэл зовниж явдаг хүний хувьд  надад ийм  сэтгэгдэл төрсөн. Манай улс шиг “Иргэний танхим” нь Төрийн ордон дотор байдаг, иргэн хүн тийшээ орж болдоггүй. Тэгээд тэнд нь Ерөнхийлөгч санаачилсан байдаг юм уу, эсвэл аль нэг албан тушаалтан, УИХ-ын гишүүн санаачилж хурал, цуглаан  зохион байгуулдаг улс орон байхгүй байх. Тэгэхээр нийгэм, жирийн иргэд  бухимдахаас аргагүй.

-Тэгвэл таны төсөөлж байгаа “Иргэний ордон” ямар зохион байгуулалттай байх вэ?

-Миний мөрөөдөж байгаа “Иргэний ордон”-д Монгол Улсын иргэн л бол хэн ч байсан ороод үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй байх юм. Тэр ч байтугай гадны хүн ч ороод үзэл бодлоо уралдуулж, санаа оноогоо хэлж болох зохион байгуулалттай байх юм. Тухайлбал, шил лааз түүдэг гудамжны хүн ч гэсэн яваад орох эрх тэнд байна. Төрийн сайд, дарга хэн ч орсон нэг зиндаад харилцах эрхтэйгээр дүрэм журам тэнд үйлчилнэ. Үүнийг би олон удаа ярьсан. Энэ удаа ч гэсэн УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд   танай сониноор  дамжуулан хэлж байна. Унших эсэхийг нь харъя. Иргэнээ хэр сонсдог, хэвлэл, мэдээлэлд хэр ханддаг болохыг нь харцгаая.

Хүн байгалийн хуулиараа нэг л удаа төрөөд үхдэг жамтай. Энэ богинохон хугацаанд “Иргэний ордон”- байгуулж хойч үедээ үлдээх  хэрэгтэй. Энэ бол тусгаар тогтнолын баталгаа, иргэний эрх чөлөөний баталгаа. Ардчилсан нийгэм гэж магтуулах гээд байдаг манайхны  дарга нарын хүсэл сонирхолд ч гэсэн нийцэх асуудал юм шүү дээ уг нь. Монгол ардчилсан улс гэж дэлхий хүлээн зөвшөөрч, зарим орнууд манайхаас жишээ авч байдаг. Бид үнэхээр ардчилалтай амьдарч байна уу гэвэл яс юман дээр байхгүй шүү дээ. Харин тодорхой хэмжээнд бол  ахиц  бий, хүмүүсийн хийсэн бүтээснийг үгүйсгэж бас болохгүй.  Гэхдээ шийдэл дэвшил байхгүй, бодит байдалд ярихаас цаашгүй болчихсон. Ярих хэлэх эрх нь байвч хэрэгжүүлэх эрх нь байхгүй. Ийм ардчилал яваад байна.

-Та санаж байгаа бол төв талбайд төмөр торх нүдэж, өндөг, улаан лооль шидэж байж эрх баригчид цонхоороо хардаг үе байсан. Саяхан төв талбайд хүн өөрийгөө шатаасан. Одоо төрийн ордны гадаа очиж суугаад байхад гарч ирэхгүй байна.  “Иргэний ордон”-д ороод дуугарахаар хүлээж авах уу?

-Гудамжны тэмцэл бол арга ядсан хэлбэр шүү дээ. Дээр нь бид яахаараа ер нь  өлсч ядарч, халуунд халж, хүйтэнд хөрч гудамжинд тэмцэх ёстой юм бэ. Эрх баригчид яахаараа ордон дотор хөлбөрч байх учиртай юм бэ. Иргэний ордонд хэлэлцүүлгүүд хийе л дээ, арай өөр шинэлэг  зохион байгуулалтад орцгооё л доо.  Хэлэлцүүлгүүд хийгээд  хууль  журамдаа ийм өөрчлөлт  оруулаач гээд УИХ-д шаардлагаа өгье. Ингэж үр дүнд хүрэх ёстой. Тэнд  амьдрал буцална. Төр, засаг нь үнэхээр сайн ажиллаад байвал болж бүтэж байгааг нь дамждэг байж бас болно шүү дээ. Заавал  тэнд цуглаж шүүмжлэх албагүй. Сайныг нь  дэлгэрүүлж  бас болно, ийм санал санаачилга гарч болох юм. 2005 онд Эрс шинэчлэл хөдөлгөөн бий болоход би анх нэгдэж байсан.

Тэр үед “Төрийн хүнд сурталтай тэмцэх Х албан даалгавар”  гэж гаргаж байсныг санаж байна. Төрийн байгууллагын ажилтан албан хаагчийн хүнд сурталтай тэмцэх ажлын хэсэг,  хууль бус газрыг зөвшөөрлийг цуцлуулах ажлын хэсэг гээд бид байгуулж ажиллаж байсан. Удалгүй Оюутолгойн асуудал босч бид судалж үзээд Монголд ашиггүй  гэдэг нь харагдаж байсан учраас тэнд юу байгааг нь  хэд хэдэн үндэслэлээр гаргаж тавиад тэмцэж байсан. Ерөнхий сайдад  шаардлага өгч, төв талбайд гэр барьж тэмцэл хөдөлгөөн өрнүүлж явсан. Эрс шинэчлэл хөдөлгөөн, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн, Ахмадын чөлөөт холбоо, Улс төр сонины газар, Шударга иргэдийн фронт  нэгдэж арван хүнтэй анхны өлсгөлөнг зарласан. Түүний дүнд М.Энхболдын Засгийн газрын үед Оюутолгойн гэрээг байгуулаагүй. Тэр үед Тогтвортой байдлын гэрээ буюу Бороо Гоулдад алдсан алтны гэрээг давтсан зүйл хийх гэж байсныг бид таслан зогсоосон нь иргэний хөдөлгөөнүүдээс ард түмнийхээ өмнө бүтээсэн нэг гавьяа байсан юм. Бид үүргээ гүйцэтгээд тарсан. Харин дараа нь С.Баяр гарч ирээд Оюутолгойн гэрээг байгуулчихсан. Түүний наана болсон долдугаар сарын 1-ний хар үйл явдал зэргээс харж байхад  цаана нь маш сонин  зүйл байжээ гэж одоо бодогддог юм.

-Та иргэний нийгмийн байгууллагын талаар  судалгааны ажил хийж байгаа юм байна лээ. Монголд иргэний нийгмийн байгууллага хэр  төлөвшсөн бэ?

-Миний хувьд “Монголд өрнөсөн иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаанд хийсэн улс төрийн шинжлэл” сэдвээр судалгаа хийж ирсэн. Зорилго, ач холбогдол нь юу байв, ямар үр дүнд хүрч байв,  хөгжил төлөвшил нь юу вэ гээд олон зүйлийг авч үзсэн. Цар тахлын үе учраас хамгаалалтын  хугацаа хойшилсон.

Монголын нөхцөл байдлыг аваад үзэхэд шүүмжлэлтэй зүйлүүд байсаар ирсэн ч ахиц гарсан. Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага гэж юу болох тухайд  ялгахгүй бужигнаж явсан цаг үе байсан. Иргэний хөдөлгөөний нэрээр завшигч, янз бүрийн шахалт үзүүлж, шантааж хийж өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг нөхдүүд ч мэр сэр гарсан тал бий.  Энэ бүхийн цагийн шалгуураар өөрсдөө шахагдаж иргэний нийгэм нэг үеэ бодвол төлөвшсөн.

-Өнөөгийн нийгэм,  төр засгийн байдалд та ямар дүн тавьж байна?

-Нам болгон ард түмнээс санал авч сонгогдохын тулд сайн сайхан зүйл амладаг. “Улстөрчид гарахаасаа өмнө сайныг амладаг. Гарчихаад өөрийнхөө төлөө зүтгэдэг” гэж Черчиллийн хэлсэн үг бий.  Манайх тэр замаар явж байна. амлаад байгаа боловч амьдрал дээр харагдахгүй байна шүү дээ. Таньдаг хүнээ, эсвэл нам дагаж,  нэг нутаг усных гэж сонгоод бид амжилтад хүрч байсангүй. Харин ч эргээд алдаанд хүрч байна. Сонгогчид тэдний хэлсэн үг, хийсэн үйлдэл хоёрын ялгааг олж харах хэрэгтэй. Тэгж байж сонголтоо хийвэл зөв болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.19 ПҮРЭВ № 162 (6639)

 

DR. ADITY
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Мэдэгдэл

Мэдэгдэл

2 цаг 25 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

7 цаг 11 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

7 цаг 11 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

7 цаг 11 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

18 цаг 56 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

19 цаг 31 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20