Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.08.11/ өглөө.Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1433 хүнээс халдвар илэрч, бүртгэгдсэн тохиолдол 176998 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлын 524 нь нийслэлд,909 нь орон нутагт бүртгэгджээ. Энэ хугацаанд гурван хүн халдварын улмаас амиа алдлаа. Ингэснээр улсын хэмжээнд 863 хүн цар тахлаар нас барлаа.
Одоогоор 8599 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7885 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2558 нь хүндэвтэр, 799 нь хүнд, 172 нь маш хүнд байна.
Эх сурвалж:www.polit.mn