Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны зарлигаараа ЕТГ-ын даргаар Я.Содбаатарыг томиллоо

2021-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /06.25/ тангараг өргөснийхөө  дараа  анхны зарлигаараа ЕТГ-ын даргаар Я.Содбаатарыг томилжээ. Улмаар ЕТГ-ын даргаар томилогдсон Я.Содбаатар дөнгөж сая тамгаа гардаж аваад байна.

ЕТГ-ын дарга Я.Содбаатарын CV

Я.Содбаатар нь 1974 онд Архангай аймгийн цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр сургууль, 1997 онд Технологийн дээд сургууль, 2004 онд Удирдлагын академи, 2015 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг тус тус төгссөн. Физикч-инженермэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй. 1997-1999 онд ШУА-ын харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, 2-р ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2011-2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

  • 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр баклавар

  • 2004 онд Удирдлагын академи Удирдлагын ухааны магистр

  • 2017 онд Боловсролын их сургууль Түүхийн Ухааны доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

  • 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга

  • 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх

  • 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд

  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, Улсын ерөнхий байцаагч

  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга

  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар тус тус ажиллажээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

ЗОЧИН
ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!!!!! АРД ИРГЭД ЧИНЬ АМЬ ГУЙЖ БАЙНА КОВИДООР МАШ ОЛОН ХҮН ҮХЭЖ БАЙНА ҮҮНИЙГ МАШ ЯАРАЛТАЙ ЗОГСООЖ АРД ИРГЭДДЭЭ АМЬ НАС ХАЙРЛАЖ ӨГӨӨЧ. СЭТГҮҮЛЧИД АРАЙ ДЭНДҮҮ МУУХӨЙ ХАРГИС БАЙНАА 3 ЖИРЭМСЭН ЭХ ХЭВЛИЙДЭЭ ХАЛУУН АМЬТАЙ УРАГТАЙГАА ҮХЛЭЭ ГЭЖ БИЧИЖ БАЙНА ЭГЭ ЯАСАН МУУХАЙ ХАРГИС СЭТГЭЛ ВЭ ЮУ БИЧЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ВЭ ИЙМ АЖЛАА ХАРГИСЛАЛААР БАХАРХАЛ БОЛГОЖ БӨЙГАА ХҮМҮҮСИЙГ ЯАВАЛ ДЭЭР ВЭ.ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮМҮҮС АМЬД Л БАЙМААР БАЙНА.
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 21 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

3 цаг 21 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

17 цаг 26 мин
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

21 цаг 47 мин
Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

21 цаг 59 мин
Тойм: Д.Трампын тарифын эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийлүүлж буй үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд

Уржигдар 07 цаг 00 мин
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.  

2025-04-04
Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

2025-04-04
УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

2025-04-04
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

2025-04-04