Г.Занданшатарын факт

2021-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч  У.Хүрэлсүхийн тангараг өргөх үеэр хамгийн их фактласан хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар байв.  Тэрбээр парламентын спикерийн хувьд  тангараг өргөх үйл ажиллагааг ерөнхийд нь чиглүүлж явах учиртай.  Гэвч  ёслолын ажиллагаанд уригдан ирсэн хүмүүсийн өмнө үг хэлэхдээ гацах, түгдрэх гээд наад захын соёл харагдсангүй. 

Улмаар ёслолын үеэр  УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг индэрт гарч үг хэлэхийг урих үеэр  Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн овгийг буруу дуудаж өмнөх Ерөнхийлөгчийнхтэй андуурч Халтмаагийн Хүрэлсүх хэмээн парламентын танхимд зарлаж бүдүүлэг алдаа гаргалаа. Ерөнхийлөгчийнхөө овгийг буруу дуудна гэдэг УИХ-ын дарга хүний хувьд хэнэггүй хандах арга хэмжээ лав биш. 

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар протокол зөрчин тангараг өргөөгүй байхад нь тамга хүлээцүүлэх гэж мунгинасан төдийгүй тангараг өргөснийх нь дараа Төрийн дуулал эгшиглүүлсэнгүй.

Уг нь УИХ-аас тогтоосон журамд тангараг өргөсөн Ерөнхийлөгч Төрийн тамгыг ширээн дээрээ залмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно хэмээн тусгасан байдаг билээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

enhbayart
Enhbayar ooriinhoo siteaaraa MAH haglah ni, nd hogiin shaar tsarailj yvhiin
Зочин
Одоо огцорсон нь дээрээ мйм том алдаа гаргаж яаж болох вэ.
Уншигч
Өөрөө огцрох биз дээ. Ямарч мулгуу юм. Өмннөс нь ичиж үхлээ.
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 35 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

3 цаг 35 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

17 цаг 40 мин
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

22 цаг 2 мин
Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

22 цаг 13 мин
Тойм: Д.Трампын тарифын эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийлүүлж буй үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд

Уржигдар 07 цаг 00 мин
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.  

2025-04-04
Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

2025-04-04
УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

2025-04-04
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

2025-04-04