Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны ҮАБЗ-ийн хуралдаанаа зарлалаа

2021-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /06.25/ тангараг өргөж, албан ёсоор Монгол төрийн тамгыг гардан авсан. Ингэснээр тэрбээр бүрэн эрхээ баталгаажуулж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч болж байгаа юм.

Харин тэрбээр өнөөдөр  14.00 цагаас ҮАБЗ-ийн анхны хурлаа зарлажээ.

Хуралдаанаар

-18 нас хүртэлх хүүхэд бүрт олгож байгаа хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд олгох, цаашид энэхүү арга хэмжээг Монгол Улсын 2022 оны төсөвт тусган үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
-Айл өрхийн болон зарим аж ахуй нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог, хаягдлын үйлчилгээний хураамжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хариуцан төлж байгаа арга хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
-Нийслэлийн гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулах шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 2021 оны есдүгээр сарын 15-наас 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас санхүүжүүлэн хэрэгжүүлэх,
-Коронавирусийн халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголд тусгах гэсэн асуудлаар хуралдахаар төлөвлөжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 1 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

3 цаг 1 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

17 цаг 6 мин
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

21 цаг 27 мин
Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

21 цаг 39 мин
Тойм: Д.Трампын тарифын эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийлүүлж буй үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд

Уржигдар 07 цаг 00 мин
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.  

2025-04-04
Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

2025-04-04
УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

2025-04-04
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

2025-04-04