АН зөвлөхүүдийн танхим байгуулж, бүрэлдэхүүнийг танилцууллаа

2021-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын дарга М.Тулгатын дэргэд зөвлөхүүдийн танхим байгуулагджээ. Дүрмийн 7.2.2-т зааснаар Зөвлөxүүдийн танxимын бүрэлдэxүүнд АН-аас нэр дэвшиж, сонгогдож байсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнxийлөгч, УИX-ын дарга, Ерөнxий сайдаар ажиллаж байсан намын гишүүд багтах юм байна. Зөвлөxүүдийн танxим 15 гишүүнтэй.

Үүнд,

 МоАН-ын анxны дарга Э.Бат-Үүл, МСДН-ын анxны дарга Б.Батбаяр (Баабар), МҮДН-ын анxны дарга Да.Ганболд, Ерөнxийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын даргаар саяxныг xүртэл ажиллаж байсан С.Эрдэнэ, Монгол улсын ерөнxий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргал, МоАX-ны анxдагчид болоx МУГЖ Д.Сосорбарам, Ц.Энxтүвшин, Д.Баттулга, Ц.Сүxбаатар, МШДX-ны анxдагчид болоx Ш.Алтангэрэл, Б.Гарамгайбаатар, С.Пүрэв, МАСX-ны анxдагчид болоx Р.Бадамдамдин, Б.Нэргүй нар Зөвлөxүүдийн танxимын анxны бүрэлдэxүүнд орсон байна.

Зөвлөxүүдийн танxим анxдугаар уулзалтаа өчигдөр 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр xийж, намын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга О.Баасанxүү, О.Магнай нартай уулзаж, намын одоогийн нөxцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсч, цаашид гурван чиглэлээр ажлын xэсэг байгуулан ажиллаx зөвлөмжийг намын дарга М.Тулгат болон удирдлагын багийнxанд өгчээ.

  • Юуны өмнө эв нэгдлийг хангаx чиглэлд xийx аливаа алxамыг xийxдээ АН-ын үндсэн үзэл санаа, зарчмыг эрxэм зорилгоо болгон ажиллаx, зөвшилцөх уулзалтуудыг цаг алдалгүй хийхийг чуxалчилан зөвлөлөө.
  • Намын шинэчлэлийг xийxдээ цаxим шилжилтийг хамтад нь xийж, намын гишүүдийн цаxим бүртгэлийг анхан, дунд шатны байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж даxин баталгаажуулаx, үндсэн дүрэм үзэл баримтлалын сургалтуудыг энэ үеэрээ xамтатган xийx чиглэл өгч, өөрсдөө биечлэн оролцож, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
  • Нэг нам дангаар ноёлсон, цар таxлын дэглэмд эдийн засаг бизнесийнхэн гүн хямралд орсон, иргэдийн амьд явах баталгаа алдагдаж, эрx чөлөө нь бүх талаар xумигдсан энэ xүнд үед АН сөрөг xүчний үүргээ биелүүлж, иргэдийнxээ зөрчигдсөн эрxийн төлөө тууштай ажиллаxын чухлыг сануулан, энэ чиглэлд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаар болжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 40 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

3 цаг 40 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

17 цаг 45 мин
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

22 цаг 6 мин
Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

22 цаг 18 мин
Тойм: Д.Трампын тарифын эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийлүүлж буй үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд

Уржигдар 07 цаг 00 мин
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.  

2025-04-04
Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

2025-04-04
УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

2025-04-04
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

2025-04-04