С.Амарсайхан: Халдварын тоо буурахгүй бол хөл хорио тавихаас өөр аргагүйд хүрнэ

2021-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Шадар сайд өнөөдөр /06.21/ УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.  Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан  "Вакцинд хамрагдаагүй хүн амын 36.5 хувийг бүрдүүлж буй 0-17 насны хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй, сайн дураар хийлгэхгүй гэсэн 400 мянган орчим иргэн бий. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 45-48 хувь орчим нь вакцинд огт хамрагдаагүй. Иймд вакцинд хамрагдаач ээ" гэж уриалж байгаа юм. Вакцины үйлчлэл чамлахааргүй байгаа. Цаашид 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахын тулд 2.5 сая тун Pfizer вакциныг авах гэрээ хийж, эхний татан авалтыг хийсэн" гэлээ. 

Мөн тэрбээр "Хэрэв халдварын тоо буурахгүй, иргэдийн оролцоо сайжрахгүй бол хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөл байдалд орно. Ингэж байж бид халдвар хамгааллын дэглэмийг сахихаас гадна эмнэлгийн ачааллаа бууруулахгүй бол болохгүй. Улсын хэмжээнд 16 мянган эмнэлгийн эмч, ажилтан халдварын улаан шугамд ажиллаж байна. Улаанбаатар 1.6 сая орчим иргэнтэй. Эдгээр иргэний 10 хувь  нь өвдлөө гэхэд эдгээр эмнэлгийн эмч, ажилтнууд хүрэлцэхгүй. Энэ нөхцөл рүү орохгүйн тулд ор нэмсэн. Мөн эмнэлгийн ажилчдын цалин урамшууллыг нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 40 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

2 цаг 40 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

16 цаг 45 мин
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

21 цаг 7 мин
Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

21 цаг 18 мин
Тойм: Д.Трампын тарифын эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийлүүлж буй үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд

Уржигдар 07 цаг 00 мин
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.  

2025-04-04
Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

2025-04-04
УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

2025-04-04
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

2025-04-04