Б.Пүрэвдорж: АН-ын дотоод хагарал Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад нөлөөллөө

2021-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын гишүүн Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар өнөөдөр /06.14/ намынхаа дотоод асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн  Б.Пүрэвдорж "АН-ын дотоод хагарал угтаа тулж, сая Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн бага санал авлаа. 1990 оноос хойш хэзээ ч ийм санал авч байгаагүй. АН-ын Онц их хурлыг зарлаж нэг удирдлагатай болгох санал намын жирийн гишүүдээс их ирж байна. Энэ санаачилгыг дэмжүүлэх зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Гарын үсгээ зурахыг хүссэн АН-ын гишүүд намынхаа үүрүүдэд очиж гарын үсгээ зураарай" гэв.

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Үнэхээр харамсалтай байна. АН эв нэгдлээ алдсаны улмаас шат шатны сонгуулиудад амжилт үзүүлсэнгүй. АН бол үнэхээр нийгмээс дэмжлэг авахаа больчихсон нам биш. Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн бага санал авсан ч цаана нь саналаа өгөөгүй сонгогчид 42 хувийг эзэлж байна. Үнэхээр сонголтгүй байсан учраас энэ хүмүүс сонгуульдаа оролцоогүй гэж бодож байна" гэлээ. 

АН-ын гишүүн Х.Тэмүүжин "Тамганы булан бариад хэрэлдэж байгаа хүмүүс намынхаа гишүүдийг хонь шиг хашаанд хашчихаад "Манай хашаанд тэд нь байна" гэж байгаа бол энэ нам эзэнгүй болно гэсэн үг. Тиймээс хашаа хороогоо нурааж, гишүүдээ хонь гэж харахаа болимоор байна. Эв нэгдэлтэй АН-ыг бий болгохын тулд гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлж байна" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn

рэнгээ
энэ хэдээс оор таних хүн алгуу?
Ardchilcan namd ondor bolovcroltoi ulc tord ajillhaar turshlagatai tolov tuvshin gishuud baigaadaa Canjmytav Narantuya Purevdorj Ene bol huv miniil bodol . Mongolchuud bid Evtei baihdaa huchtei gej yaridag ene ugiig AN hand uldeeiedee
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 9 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

3 цаг 9 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

17 цаг 14 мин
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

21 цаг 36 мин
Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

21 цаг 47 мин
Тойм: Д.Трампын тарифын эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийлүүлж буй үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд

Уржигдар 07 цаг 00 мин
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.  

2025-04-04
Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

2025-04-04
УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

2025-04-04
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

2025-04-04