COVID-19 халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадлагаа авна

2021-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт тавдугаар 17-нд иргэдээс нийт 389 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа найман секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.2 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 29 иргэн хандсанаас 14 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 15 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад хариулт өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 54 цэгт, явуулын 70 автобусаар 175 багийн 979 эмч, ажилтан ажиллаж, 40395 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгч байна.

-Гэрээр коронавирусийн эмчилгээ хийлгэж байгаа хүн эмчийн магадлагааг  хаанаас авах вэ?

-Гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан иргэдэд QR кодтой эмчийн магадалгаа олгож байгаа. Гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээс, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тухайн эмнэлгээсээ магадалгаа авна.

-Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд ойрын хавьтал болсон бол PCR шинжилгээ өгөх шаардлагатай юу?

-Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирус халдвараар өвчилж эдгэсэн болон вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон бол PCR шинжилгээг өгөх шаардлагагүй.

-PCR шинжилгээ хаана өгөх вэ?

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дээрх цэгүүдэд хөдөө, орон нутаг зайлшгүй явах шаардлагатай иргэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах иргэд, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд цаг авалгүй очин, шинжилгээнд хамрагдах боломжтой.

Шинжилгээний цэгийн байршлууд:

Баянгол дүүрэг- 96 дугаар сургууль

Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг

Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг

Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай

Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай

Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Дээрх цэгүүд ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд ажиллах бөгөөд амралтын өдрүүдэд гурав, гурваараа ээлжлэн ажиллана.

Эх сурвалж: www.polit.mn

Нетаньяхугийн ажлын алба Хамастай гэрээнд гарын үсэг зурснаа батлав

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажл

19 цаг 10 мин
Лурон Сэн Мар: Зөөвч-Овоо орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно

Зөөвч-Овоо орд нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно

21 цаг 3 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ураны гэрээ бол Монгол Улсын гуравдагч хөрш оронтойгоо хийж хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ юм

Л.Оюун-Эрдэнэ: Ураны гэрээ бол Монгол Улсын гуравдагч хөрш оронтойгоо хийж хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ юм

21 цаг 21 мин
Монгол Улс уран олборлож эхлэхээр боллоо

Монгол Улс уран олборлож эхлэхээр боллоо

21 цаг 26 мин
УИХ-ын чуулганыг завсарлуулах хугацааг долоо хоногоор сунгажээ

УИХ-ын чуулганыг завсарлуулах хугацааг долоо хоногоор сунгажээ

21 цаг 31 мин
Украинтай харилцан визгүй зорчихыг шийдэж, гадаад харилцаандаа “гал” тавих уу?!

Манай дотоод улс төр байнга л бужигнаж байдаг. Сүүлийн хэдэн сард илүү ширүүсэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Элчин сайд Д.Батбаатарын Хөшигийн хөндий дэх газрыг жагсаалтай холбоотойгоор цуцалсан уу?

Одоогоос зургаан жилийн өмнө нэгэн томоохон газрын маргааны талаар шуугиан дэгдэж байв.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх $150 сая ам.долларын санхүүжилт батлагдав

НУ-ын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац (DFC) Монголын Ипотекий

Уржигдар 16 цаг 51 мин
Н.Номтойбаяр: Улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хамтарч ажиллана

Н.Номтойбаяр: Улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хамтарч ажиллана

Уржигдар 14 цаг 28 мин
Х.Ганхуяг: СЗХ бол улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулдаг болсон байгаа шүү

СЗХ бол улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулдаг болсон байгаа шүү

Уржигдар 12 цаг 06 мин