Монгол Улс уран олборлож эхлэхээр боллоо

2025-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсын Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компанитай ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэл захирал С.Наранцогт, Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартай, "Орона" группийн гүйцэтгэх захирал Никола Мас, “Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард нар оролцож гарын үсэг зурлаа.  Гэрээнд гарын үсэг зурснаар Монгол, Францын хамтарсан компани Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Зөөвч-Овоо ураны ордыг олборлож эхлэх юм.

Төслийг Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК, "Орано Майнинг С.А.С" компани хэрэгжүүлнэ.Уг төслөөс Монгол Улс 51 хувийн ашиг шууд хүртэнэ гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж буй. Хоёр улсын ажлын хэсэг нийт 18 удаагийн хэлэлцээ хийж, гэрээний төслөө боловсруулсан.

Монгол Улсад 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэгдсэн нь дэлхийн ураны нөөцийн гурван хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд 10-т эрэмбэлэгдэж буй. Харин “Бадрах Энержи” ХХК- ийн олборлолт явуулах Зөөвч-Овоо орд нь дэлхийд сүүлийн 20 жилд илэрсэн 10 том ураны ордын нэг бөгөөд жил бүр 2500 тонн уран экспортлох тооцоолол бий.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 1 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 1 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17