Л.Оюун-Эрдэнэ: Ураны гэрээ бол Монгол Улсын гуравдагч хөрш оронтойгоо хийж хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ юм

2025-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсын Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компанитай ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ   “Эрхэм хүндэт монголчуудаа, олон улсын хөрөнгө оруулагчдаа. Өнөөдөр Монгол Улс Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ гэрээ бол Монгол Улс гуравдагч хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой юм. Монголын за бол андгай хэмээх эцэг дээдсийн маань үг байдаг. Энэ бол монголын парламенттай нээлттэй мэтгэлцээнээр хэлцэл хийх, хаялбар биш ч нэгэнт хэлцэл хийсэн бол эрх зүйн хувьд тогтвортой гэсэн агуулга юм. Монгол Улсын Засгийн газар УИХ-аараа батлуулсан гэрээгээ дагаж мөрдөх болно. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад улс төрийн бүхий л дэмжлэгийг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, эрхэм парламентын гишүүд, зөвшилцсөн парламентад суудалтай улс төрийн намын дарга нар, эрдэмтэн судлаач нартаа Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Хамтарсан Засгийн газар ийнхүү гурав дахь том төслөө хөдөлгөж чадлаа. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, гадаадын шууд хөрөнгө оруулалт тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчрах эхлэл цэг болж чадна гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 4 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 4 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17