“Цар тахлаас хурдан салах найдвартай арга нь вакцинжуулалт юм”

2021-04-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хүүхдийн эмч, доктор Эдит Брачо-Санчес хүүхдээ вакцинд хамруулахдаа аюулгүй байдалд нь санаа зовниж байгаа шалтгааныг нь олохоор хэд хэдэн эцэг эхтэй уулзжээ. Ингэхэд хүүхэд өсч томрох үед вакцин хэрхэн нөлөөлөх  бол гэсэн айдсаас үүдэн эцэг эхчүүдийн ихэнх нь вакцинд хамруулахыг зөвшөөрөхгүй гэжээ.  Тиймээс вакцинаас айх нь хүүхдээ хайрлахгүй байгаагийн илрэл хэмээн эцэг эхчүүдийг хэзээ ч буруутгаж болохгүй хэмээн тайлбарлав. Мөн хүүхдийн вакциныг гаргаж авахын тулд олон жил зарцуулдаг тул эцэг эхчүүд эргэлзэх нь аргагүй гэдгийг ч тэрбээр тайлбарлалаа.

Энэ талаар хүүхдийн эмч, доктор Эдит Брачо-Санчес “Одоо бэлэн болсон шинэ вакцинууд хариу урвал үзүүлэх, үүнээс үүдэх айдас бол байх ёстой зүйл юм. Вакцины аюулгүй байдалд эргэлзлээ гээд та тэнэг биш. Хүн бүрт байдаг айдсын нэг хэлбэр. Гэхдээ вакцины талаар  асар их худал мэдээлэл түгсэнийг бид санах ёстой гэж бодож байна” гэж ярилаа.

"Вакцин хийлгэхгүй бол халдвар авах эрсдэл маш өндөр"

Хүүхдийн эмч нарын туршлагаас үзэхэд COVID-19 халдвараас өөрийн хайтай хүнээ хамгаалахад нь вакцин хэрхэн туслах талаар ярилцах нь зөв гэж үзжээ. Өнөөдрийн байдлаар 100 сая гаруй Америк иргэн эхний тун вакциндаа хамрагдсаныг АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэв. Түүнчлэн вакцин хийлгэх хүсэлтэй иргэд арванхоёрдугаар сард 65 хувь байсан бол гуравдугаар сарын 30 гэхэд 74 хувь болж нэмэгджээ. Гэсэн ч 26 хувь нь одоог хүртэл вакцинд хийлгэхгүй гэсэн байр сууриндаа бат зогссон хэвээр байна. Сүргийн дархлаа тогтоохын тулд улсаас хүмүүсийг вакциндаа хамруулахыг ятгах арга замыг эрэлхийлж байна.

Энэ талаар доктор Эдит Брачо-Санчес “Эцэг эхчүүдтэй ярилцахдаа хамгийн эхэнд би та бүхнийг вакцины аюулгүй байдалд санаа  зовж байгааг ойлгож байна гэж хэлсэн. Дараа нь хаанаас ирсэн болон болон бусад асуултаа асуусан.  Тэгээд хайртай хүнтэйгээ ярилцаж байгаа мэт тухайн хүнд маш их анхаарлаа хандуулан,  өрөвч сэтгэлээр сонссон. Хэрэв та хэн нэгнийг халамжлахыг хүсч байвал эрүүл мэндийг нь хамгаалахад хэрхэн тусалж чадах вэ гэдэг талаар бодох нь чухал. Харин тэдэн рүү хашгирч, үл тоож, сонсохыг хүсэхгүй зүйлийг их ярих нь харилцааг дордуулна” гэв.

Улаанбурхан, гахайн хавдарын эсрэг одоо ашиглаж байгаа вакцинууд хүүхдийг аутизмтай болгодог гэсэн хуурамч мэдээлэлээс үүдсэн санаа зовнил эцэг эхчүүдэд их байдгийг тэр ярилцлагаараа олж мэджээ. Халдварт өвчнөөс сэргийлэх вакцинууд аюулгүй, үр дүнтэй гэдэг нь судалгаагаар батлагдсаны дараа ч эцэг эхчүүдийн айдас арилсангүй.  Тухайлбал, COVID-19 халдварын эсрэг Pfizer, Moderna вакцинууд маш бага хариу урвал үзүүлэхийн сацуу халдвараас 90-ээс дээш хувиар урьдчилан сэргийлдэгийг баталсан. Энэ талаар “Олон хүн вакцин болон вакциныг тариулах нь ямар үр нөлөөтэй талаар мэддэг болох нь хамгийн чухал. Учир нь вакцин хийлгэхгүй бол халдвар авах эрсдэл маш өндөр” гэж Америкийн эмийн холбооны ерөнхийлөгч, доктор Сусан Байлей ярив.

Түүнчлэн доктор Санчес эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө хэмээн итгэдэг тул гурван сартай жирэмсэн байхдаа халдварын эсрэг вакцин хийлгэжээ. Түүний ярилцсан ихэнх ээж үүнд үнэмшихгүй байгаагаа ярьсан байна.

Доктор Сусан Байлей “Цар тахал дэгдсэнээс хойш хүмүүс юуг хамгийн ихээр алдсан, юу сонирхож байгаа гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Тэд хамаатныдаа зочилж чадахгүй болсон уу. Тэд ямар нэгэн үйл ажиллагаанд очиж чадахгүй болсон уу. Тэгвэл энэ бүхнийг хэвийн байдалд шилжүүлэх хамгийн хурдан арга бол хүн амынхаа 70-80 хувийг вакцинжуулах юм” гэв. АНУ энэ сарын 2-нд аялалын удирдамжаа шинэчилж, бүрэн тундаа хамрагдсан хүмүүсийг аялалаар чөлөөтэй явахыг зөвшөөрсөн юм.

Эх сурвалж:CNN

Оросын гимнастикч, Олимпын аварга Алина Кабаевагийн төрсөн өдөр

Алина Маратовна Кабаева 1983 оны  тавдугаар сарын 12-нд  тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистаны Ташкент хотод хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн.

Уржигдар 06 цаг 05 мин
Таны нэр ямар утгатай вэ

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

2 цаг 59 мин
“Агаарын ордон” асуудал дагуулж байна

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх долоо хоногт Катарт айлчилна. Энэ нь түүний хоёр дахь

2 цаг 59 мин
ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

Өчигдөр 07 цаг 00 мин
Энхийн хэлэлцээ Истанбулд үргэлжлэх үү

Ялалтын баярын 80 жилийн ойг сүр жавхлантай тэмдэглэсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Туркийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөж үүрэгт албан тушаалдаа орсноос хойш 100 хоногийн хугацаанд түүний засаг захиргаа ямар ажил хэмжүүлэв. 

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Нэг. Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны хуралдааны дараа “...Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амгаланг явуулж “Авлигал” хорооллыг нураалгаач?!

Заримдаа, зарим нэг хүнийг харахаар “...Энэ хүн юу хийж байгаагаа мэдэж байгаа болов уу”

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Уржигдар 13 цаг 32 мин
МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 13 цаг 28 мин
Оросын гимнастикч, Олимпын аварга Алина Кабаевагийн төрсөн өдөр

Алина Маратовна Кабаева 1983 оны  тавдугаар сарын 12-нд  тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистаны Ташкент хотод хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн.

Уржигдар 06 цаг 05 мин
Таны нэр ямар утгатай вэ

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

2 цаг 59 мин