Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Чингис хаан” одон хүртлээ

2021-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүх сөхвөл Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрч байв.Тэд Салют-6 сансрын станцтай холбогдон сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсон байна.  “Союз-39” 1981 оны гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газарджээ.

Ийн  монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол төрийн дээд "Чингис хаан" одонг Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал, төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн Жүгдэрдэмидийн Гүррагчаад гардууллаа. Ж.Гүррагчаа нь Монголоос сансарт ниссэн анхны нисэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм.

Шагналаа хүртсэний дараагаар  тэрээр “Монгол төрийн эрхэм дээд шагналаар шагнуулсандаа туйлаас баяртай байна. Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэг бол олон хүний хамтын хөдөлмөрсөн шингэсэн үйл явдал болсон. Зөвлөлт-Монголын найрамдалт харилцааны үр шимээр Монголчууд бид сансрын уудамд мөрөө үлдээсэн ард түмэн. Тиймээс энэ шагнал энэ бүх хүний хөдөлмөр,  хичээл зүтгэлийг үнэлж байгаа хэрэг юм. Энэ өдөр бол хоёр гүрний найрамдалт, хамтын ажиллагааны баярын өдөр. Мазаалай хөлгийг сансарт хөөргөсөн бидний анхны алхам байв. Хүн төрөлхтөний хараа Марс гариг уу чиглэж байгаа үед манай улс энэ чиглэл рүү анхаарлаа хандуулж байгаа нь сайшаалтай ” гэж ярилаа.

"Чингис хаан" одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавъяа байгуулсан иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулдаг.

Эх сурвалж:www.polit.mn

ХӨСҮТ: “Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд зургаан хувьтай байна”

Үндэсний түвшинд вирус судлалын тандалт хийхэд оролцсон хүмүүсийн 46 хувьд

7 цаг 29 мин
“GUYS” хамтлаг “Эр хүн” дуундаа зориулан клипний уралдаан зарлалаа

“GUYS” хамтлагийн уран бүтээлчид өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д гурван зүйлийн талаар мэдэгдэл хийлээ.

10 цаг 43 мин
Утааны сонсголд Хотын дарга Х.Нямбаатар оролцсонгүй

Утааны сонсголд Хотын дарга Х.Нямбаатар оролцсонгүй

10 цаг 46 мин
Хятадын эдийн засгийн хөгжлийн түүх, үсрэнгүй хөгжлийн нууцыг таних түлхүүр-“Хятад улсыг тоогоор илэрхийлэхүй”-Хятадын хөгжлийн чиг баримжаа, хөгжлийн амжилт ном

Хятад улс сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд бүтээн байгуулалт, хөгжлийн ер бусын замыг гэтэлж, эдийн зас

10 цаг 50 мин
Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд юуг онцлов?

Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд юуг онцлов?

11 цаг 15 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Тавтай морил, эрхэм Нарүхито

11 цаг 34 мин
Ж.Чинбүрэн:Утааны сонсголыг нээснийг мэдэгдэе

Ж.Чинбүрэн:Утааны сонсголыг нээснийг мэдэгдэе

11 цаг 40 мин
Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын тө

17 цаг 25 мин
Утаа бол геноцид, Улаанбаатарын бүх хүн хохирогч нь!

Утааны албан ёсны сонсгол өнөөдөр эхэлнэ. Гэхдээ утааны сонсгол болохоосоо өмнө

17 цаг 45 мин
Ухаа худаг “ургуулсан” орд уу, Тавантолгойн нэг толгой юу?!

2025 оныг “...Үндэсний баялгийн сан тойрсон үндэсний тулаантай жил болно” гээд байсан нь үнэн болж таарав

17 цаг 45 мин