Жо Байден 1.9 тэрбум долларын тусламжийн багцад гарын үсэг зурлаа

2021-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Төлөөлөгчпийн танхим цар тахлын үед иргэддээ тусламж үзүүлэх 1.9 тэрбум ам долларын багцын төсөлд лхагва гаригт санал хураалаа. Бүгд найрамдах намын нэг ч гишүүн зөвшөөрсөн хариу өгсөнгүйгээс гадна Ардчилсан намын нэг гишүүн эсрэг санал өгчээ.  Гэхдээ шинэ Засаг захиргааны төлөөлөгчдийн болон сенатын танхимд хоёуланд нь Ардчилсан намынхан олонх учир тусламжийн багцыг баталлаа. Цагаан ордны хэвлэлийн газрын нарийн бичгийн дарга Жен Псаки Ерөнхийлөгч Жо Байден дээрх тусламжийн багцад пүрэв гаригийн орой  гарын үсэг зурсан гэж мэдэгдэв. 

Дээрх 1.9 тэрбум ам долларын тусламжийн багцад нэг хүнд 1400 ам доллар ногдох бөгөөд өрхийн 90 хувьд нь бэлэн мөнгө олгох, ажилгүйдлийн тэтгэмжийг долоо хоног бүр 300 ам доллараар нэмэгдүүлэх,  оюутнуудыг танхимаар хичээллэхэд нь дэмжлэг үзүүлэх, жижиг бизнесүүдийг дэмжих, вакцины судалгаа, хөгжүүлэлт, нийлүүлэлтийг дэмжих гэсэн ажилд  зарцуулах нэг тэрбум ам долларын төсөв багтсан юм. Мөн хүнсний тэтгэмжийн дүнг 15 хувиар нэмж, бага орлоготой иргэдийг түрээсээ төлөхөд нь тусалж, хөдөө орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад 8.5 тэрбум ам доллар  олгох юм.

Үүнийг Ардчилсан намынхан доройтсон эдийн засгаа сэргээхэд зайлшгүй үзүүлэх ёстой төрийн үүрэг хэмээн үзэж байна. Харин сөрөг хүчнийхэн хүслийн жагсаалт хэмээн шүүмжилж, өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй юм.

Жилийн 80 мянган ам доллараас их цалинтай иргэн, 160 мянган доллараас өндөр цалинтай хосууд гэсэн долоон сая гэр бүл энэ хөнгөлөлтөд хамрагдахгүй.Тусламжаа хурдан үзүүлж, иргэдийнхээ амьжиргааг дэмжихгүй бол гуравдугаар сарын дунд үеэс дөрөвдүгээр сарын дунд үе хүртэлх хугацаанд 11.4 сая хүн ажлаа алдана гэсэн судалгааг The Century Foundation” байгууллага гаргажээ. АНУ-д өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас хойш 9.5 сая хүн ажилгүй болоод байна.

 Эх сурвалж:CNN

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

1 цаг 10 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

1 цаг 12 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 30 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 30 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 58 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 58 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18