“Хятадын гурав дахь хүчтэй удирдагч Ши Жиньпин”

2021-03-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн учир Бээжин хотод болдог  Хятадын үндэсний хууль тогтоох байгууллагын  жил бүрийн ээлжит хурал анх удаа хойшилсныг 2020 оны гуравдугаар сард БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин зарласан. Хилээс хааснаас эдийн засаг доройтож, хүндхэн хямралыг давж гарч ирсэн Ши Жиньпин болон Коммунист намынхны томоохон арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Хятад улс 2028 он гэхэд АНУ-ыг ялж, дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох зорилго тавьсан юм. Гэвч үүндээ таван жилийн өмнө хүрэх шинэ тооцооллыг гаргажээ.

“Ши Жиньпин цар тахлыг амжилттай ялж, хямралаас хурдан гарсан нь цар тахал ч түүнд нөлөөлж чадахгүй гэдгийг илтгэлээ” хэмээн SOAS China Institute”-ийн захирал Стевен Цанг ярилаа. Коммунист намын 100 жилийн ой долдугаар сард болно.Энэ ойн үеэр Ши Жиньпин БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдуны байр сууринд өөрийгөө тавихыг оролдож байна гэж ажиглагчид үзэж байна.

Ши-гийн намын ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн 10 жилийн хугацаа  2022 оны арваннэгдүгээр сард дуусна. Түүний дараа энэ албан тушаалыг хаших боломжит хүн бол “SOAS China Institute”-ийн захирал Стевен Цанг юм. Тэрээр “Ши Жиньпинийг хэн орлох нь тодорхой. Бид сайн мэднэ” гэсэн юм.

 Жил бүрийн гуравдугаар сард болдог энэ жилийн төлөөлөгчдийн хурлаар Хятадын Засгийн газрын 2035 он хүртэлх тэргүүлэх чиглэл, алсын хараа, 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөг боловсруулж, эдийн засгаа хэрхэн сэргээх, уур амьсгалын өөрчлөлт, технологийн шинэчлэл гэсэн чухал асуудлыг ярих юм.

“Энэ урт хугацааны төлөвлөгөө нь  Ши Жиньпиний улсаа удирдах хугацааг харуулж байна” гэж Хятадын улс төр судлаач Билл Бишоп бичжээ. Хятадад ядуурлыг бууруулна  гэж 2015 онд хэлсэн амлалтандаа Ши Жиньпин хүрснийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Коммунист нам зарласан. Энэ тухай хоёрдугаар сарын 25-ны нээлтийн ёслолын үеэр Ши ядуурлыг  шийдэх нь миний алсын харааны хамгийн чухал асуудал байсан гэдгийг тодотгов.

Сүүлийн хэдэн сард  Хятадын төв хэвлэлүүд ядуурлыг бууруулсан Ши-гийн бодлогыг өргөн хүрээнд сурталчилж байна. Тухайлбал, Коммунист  намын “People's Daily” сонинд “Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинийн нүд үргэлж хүмүүст анхаарлаа хандуулдаг” гэсэн гарчигтай бүтэн нүүр нийтлэл хоёрдугаар сарын 23-нд гарчээ. Үүнд түүнийг ер бусын зоригтой Марксист улс төрч хэмээн онцолжээ. “Хэвлэл мэдээллийн энэ сурталчилгаа нь түүхэн дэх Ши-гийн байр суурийг өргөж байна. Сүүлийн 70 жилийн намын түүхийг Маогийн үе, Дэн Сяопиний үе, Ши-гийн үе гэж гурав хуваана” гэж Бишоп ярив.

Эх сурвалж: CNN

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

1 цаг 10 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

1 цаг 12 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 30 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 30 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 58 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 58 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18