Өмнөд Солонгос-т COVAX-ийн вакцинжуулалт маргааш эхэлнэ

2021-02-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн хэмжээнд цар тахлын тархалт буурсан сайхан мэдээгээр бид энэ долоо хоногийг дуусгаж байна. Ихэнх улс оронд вакцинжуулалт хэдийнэ эхэлж, COVAX  хөтөлбөрийн тусламжийн вакцины эхний хэсэг Гана улсад очлоо. Улс орнууд ар араасаа вакцинжуулалтаа эхлүүлж, хэвийн амьдралдаа удахгүй шилжинэ гэсэн итгэл дүүрэн байна.

Вакцинжуулалтын буухайг Өмнөд Солонгос улс үргэлжлүүлж асрамжийн газраас вакцинжуулалтаа өнөөдөр эхлүүллээ. Тус улс AstraZeneca вакцинд 200  гаруй асрамжийн газрын ажилтан болон зарим өвчтөнүүдээ хамруулах юм. Тухайлбал, 213 асрамжийн газрын 5266 ажилтан болон 292 өвчтөнийг тав хоногийн хугацаанд вакцинжуулахааар төлөвлөжээ. Ингэхдээ AstraZeneca вакциныг 65-аас дээш насныханд тарьж болох эсэх талаар бүрэн дүүрэн мэдээлэл гараагүй  тул тус насныхныг хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Харин маргаашаас COVAX хөтөлбөрийн хүрээнд ирсэн Pfizer вакцины 117 мянган тунд COVID-19-ийн өвчтөнүүдийг эмчилж байгаа 55 мянган эрүүл мэндийн байгууллагын ажилтнаа хамруулж эхэлнэ гэдгийг эрх баригчид зарлалаа. Тэд гуравдугаар сардаа багтаан 272 мянган асрамжийн газрын ажилтан болон өвчтөнүүддээ эхний тунг, тавдугаар сар гэхэд хоёр дахь тунг тариулахаар зорьжээ.

Үүний дараагаар өндөр эрсдэлтэй эрүүл мэндийн байгууллагын 350 мянга гаруй ажилтан, 78 мянган анхан шатны тусламжийн ажилчдаа AstraZeneca вакцинд хамруулах юм.  Гэхдээ  өндөр эрсдэлт бүлгийн 10 сая орчим иргэнээ долдугаар сар гэхэд вакцинжуулж, арваннэгдүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг хамруулж дуусгана гэсэн зорилтдоо Засгийн газар хүрч чадах болов уу гэдэгт зарим шинжээч эргэлзэж байна.

Бүх нийтийг вакциндаа хамрагдаж дуусахаас өмнө тархалтыг зогсоохын тулд  үндэстэн даяарх хөл хориог хоёр долоо хоногоор сунгаж,  нэг дор дөрвөөс олон хүн цуглахыг хориглосноо Ерөнхий сайд Чун Сэ Кюн мэдэгдэв. Тэрээр “Халдвар байгууллага, эмнэлэг болон гэр бүлийн хүрээнд маш хурдацтайгаар тархаж байна. Гэтэл сүргийн дархлаа бий болоход бидэнд урт хугацаа хэрэгтэй” гэж өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр ярилаа. Тус улсад үйлчилж буй хөл хориогоор зоогийн газар, спорт заал 22:00 цаг хүртэл ажиллаж, олныг хамарсан үйл ажиллагаа үзэгчдийнхээ тоог 10-20 хувиар хязгаарласан юм. Солонгост өчигдөр 406 хүнээс шинээр халдвар илэрч, нийт халдварын тоо 88922 боллоо. Харин халдварын улмаас 1585 хүн нас барсан байна.

Эх сурвалж:Reuters

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

1 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

1 цаг 7 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

1 цаг 8 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 27 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 27 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 55 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 55 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18